МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цаг үеийн мэдээлэл
Уншсан: 104
2018-06-27
ХАР ТАМХИНЫ ХУУЛЬ БУС ХЭРЭГЛЭЭ, ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг хар тамхины хууль бус хэрэглээ, тээвэрлэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд эдүгээ 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ТЕГ- тай хамтран “Хар тамхи мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг 2018.06.26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд ТЕГ-аас “Мансууруулах бодисын хууль бус эргэлт, дотоод нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавилаа.

Уг зөвлөгөөнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БСШУСЯ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, бүх шатны сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, нийслэлийн дүүргүүдийн хорооны засаг дарга, албаны бусад хүмүүс оролцож, мэдээлэл, туршлага солилцлоо.