92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН МУЗЕЙН 40 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Тагнуулын байгууллагын музей нь 1983 онд НАХЯ болон түүний харьяа байгууллагуудын түүх, үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийх зорилгоор байгуулагдсан байдаг. 

Музейн сан хөмрөг нь үе үеийн тагнуулын ажилтнуудын эдэлж хэрэглэж байсан эдлэл, одон медаль, дүрэмт хувцас, зэр зэвсэг, техник хэрэгсэл, тамга, тэмдэг, түүхэн сэдэвт бүтээл, бэлэг дурсгалын зүйлсээс бүрдсэн.

1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлийн жилүүдэд НАХЯ-ны музей татан буугдсан боловч төрийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран төв, орон нутгийн музейтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэдгээрийн хүсэлтээр сэдэвчилсэн үзмэрийн булан дэглэж, биет болон фото зургийн үзэсгэлэнг тасралтгүй зохион байгуулж иржээ.

Тагнуулын байгууллагын 100 жилийн ойг угтаж “Байгууллагын музей”-н  шинэ байртай болсон нь цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, олон нийтэд нээлттэй үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2023-12-21 өдөр 14:13:4 цаг           ҮЗСЭН: 4029