92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ЫН УДИРДЛАГА АХМАДЫН ХОЛБООНЫ ДАРГА, БЭЛТГЭЛ ХУРАНДАА Д.БААТАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

ТЕГ-ын удирдлагууд Ахмадын холбооны дарга, бэлтгэл хурандаа Д.Баатарыг 2022.01.26-ны өдөр хүлээн авч, ажил хэргийн уулзалт хийв.

Ахмадын холбооны даргаар шинээр сонгогдсон бэлтгэл хурандаа Д.Баатар ТЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авч уулзалтыг зохион байгуулж буйд талархал илэрхийлж, Ахмадын холбооноос 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, хөтөлбөрийн талаар танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай санал, хүсэлтийг илэрхийлэв.

ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатарын зүгээс Ахмадын холбооны даргаар сонгогдсон бэлтгэл хурандаа Д.Баатарт баяр хүргэж, цаашид Тагнуулын байгууллагын зүгээс ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, залуу албан хаагч нарт эх оронч үзэл, тагнуулын ажилтны ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэхэд ахмадуудын мэдлэг, туршлагыг нэвтрүүлэхэд Ахмадын холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

 

НИЙТЭЛСЭН: 2022-01-31 өдөр 14:20:4 цаг           ҮЗСЭН: 95655