Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах тухай танилцуулга
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн байж болзошгүй тухай мэдсэн, түүнчлэн гээгдсэн, алдагдсан нууц тээгчийг олсон аливаа албан тушаалтан, иргэн энэ талаар тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.
Та төрийн болон албаны нууцыг хадгалалт, хамгаалалтын талаар үнэн зөв, бодитой, цаг мэдээлэл өгснөөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт зохих хувь нэмэр оруулж байгаа явдал бөгөөд “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”-д заасны дагуу мөнгөн болон бусад хэлбэрийн урамшуулал авах боломжтой юм.
Тагнуулын байгууллага нь таны өгсөн мэдээллийн нууцлалыг чанд хадгалж, таны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах болно.
Таны өгсөн мэдээлэл нь үнэн зөв, бодитой байх шаардлагатай бөгөөд санаатайгаар худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.13 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулахыг АНХААРНА УУ
Дараагийн алхамд та ДАН танилт нэвтрэлтийн системээр өөрийгөө баталгаажуулна, системд бүртгүүлж нэвтэрсний дараа уг хуудсанд дахин хандана !