Тагнуулын Ерөнхий газрын Үндэсний тагнуулын академи нь 2024-2025 оны хичээлийн жилд дээд боловсролтой, төрийн албан хаагчийг Эрх зүйн бакалаврын зэрэг олгох 3,5 жилийн сургалтад урьж байна.
Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага:
Бүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл явагдана.
Бүрдүүлэх материал: Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлж, ҮТА-ын хичээлийн байранд өөрийн биеэр эсхүл цахим хуудас nat_int_academy@gia.gov.mn хаягт ирүүлнэ. Цахим хуудсаар бүртгүүлэгч нь элсэлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд доорх бичиг баримтын эх хувийг тулгаж баталгаажуулна. Үүнд:
1. ҮА-д элсэхийг хүссэн өргөдөл /гараар бичсэн байх/
2. Иргэний үнэмлэхнТий хуулбар, лавлагаа
3. Оршин суугаа газрын лавлагаа, тодорхойлолт
4. Дээд боловсролын дипломын хуулбар
5. Гурван үеийн намтар /өөрийн болон эцэг эх, гэр бүлтэй бол эхнэр, нөхөр/-ыг гараар бичиж ирэх
6. Төрийн албан хаагчийн анкет /сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээний зураг наасан байх/
7. Суралцахыг дэмжсэн тухай байгууллагын удирдлагын албан бичиг
8. Бүртгэлийн хураамжийг Төрийн сан 100900008012 тоот дансанд 20.000 төгрөг тушаасан байх /Хүлээн авагчийн нэр: Үндэсний тагнуулын академи, Гүйлгээний утга: Нэр, утасны дугаараа бичих/
Элсэлтийн шалгалт: 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт ҮТА-ийн хичээлийн байранд болно. Шалгалтыг “Нийгмийн ухааны мэдлэг” хичээлээр авах бөгөөд авбал зохих онооны 60-аас дээш хувийг авсан тохиолдолд оноогоор эрэмбэлж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
Элсэгчид иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй ирэхийг анхаарна уу.
Мэдээлэл авах утас: 92263505