92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2023

Хууль зүй дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг мөрдөгч-2023” тэмцээн ТЕГ, ЦЕГ, АТГ-ын мөрдөгчдийн дунд 2023 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Дээрх байгууллагуудаас шалгарсан 66 мөрдөгч, хэсгийн төлөөлөгчид мэргэжлийн ур чадвар, хууль зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ур чадвар гэсэн 7 төрлөөр мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдсөнөөс тэмцээний нийлбэр дүнгээр:

Тэргүүн байрт: ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Оюунмандал

Дэд байрт: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Батхишиг

Гуравдугаар байрт: ТЕГ-ын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч А.Учрал нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн ТЕГ-ын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч А.Учрал болон хамт олонд нь баяр хүргэе.

НИЙТЭЛСЭН: 2023-12-21 өдөр 14:29:0 цаг           ҮЗСЭН: 2331