Ойрхи дорнодын бүс нутагт АНУ-ын зүгээс явуулж буй цэргийн ажиллагаануудын эсрэг өөрийн орны аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах зорилгоор агаарын цохилт өгч, олон улсын хэвлэлийн бай болоод буй Иран Улс нь хэвлэлээр гардаг шиг хаагдмал, дарангуйлал тогтсон орон эсэхийг энэхүү нийтлэлээр харуулахыг зорилоо. Анх “Иран” гэх нэр томьёог Ираны эртний дурсгалын нэг болох Зороастрианизмын судар /Авеста/-д анх дурдагдаж, 1935 онд Шах Реза Пахлави дипломат харилцаанд “Иран” гэх нэр томьёог ашиглахыг зорьсноор аажмаар тус нэр томьёо өргөнөөр ашиглагдах болжээ.
Манай улсын хувьд Иран Улстай 1971 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоосон ба удахгүй 50 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран Улсад айлчилснаар хоёр орны харилцаа, шинжлэх ухаан, Монгол судлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа идэвхжсэн байдаг.
Нэг. Улс төр, нийгэм
Иран Улс нь үндсэн хуульдаа зааснаар Ерөнхийлөгч, Парламент, Шүүхийн засаглалыг хослуулан эрх мэдлийг хуваарилдаг теократ буюу шашны засаглалтай улс юм. 1979 онд тус улсад дэгдсэн “Исламын Хувьсгал”-ын үр дүнд хаант засаглалыг түлхэн унагаснаар Аятолла Рухалла Хомейни тэргүүтэй консерватив шашны хүчин Засгийн эрхэнд гарч, теократ засаглалын тогтолцоо бий болгож, өдгөө хүртэл төрийн эрх барьж байна. Исламын хувьсгалын дараа Иран Улсад АНУ-ын дипломат албан хаагчдыг барьцаалсан явдлаас үүдэн Иран-АНУ-ын харилцаа эрс муудаж, 1980 онд дипломат харилцаа харилцан тасалсан. Мөн тухайн үед Ирак Улсын удирдагч Саддам Хуссейн Иран Улсад цэрэг оруулснаар 1980-1988 онд үргэлжилсэн “Иран-Ирак”-ийн дайн эхэлсэн түүхтэй.
Иран судлалын хүрээнд 1979 онд гарсан “Исламын Хувьсгал” нь хэд хэдэн шалтгааны улмаас бий болсон гэж үздэг. Тухайлбал,
Сүүлийн үеийн судалгаагаар Иран Улсын Дээд Удирдагч Аятолла Хомейниг Франц, Их Британи зэрэг улсууд нь тус бүс нутаг дахь геополитикийн бодлогыг хэрэгжүүлэхээр сонгон “Исламын Хувьсгал”-ын удирдуулсан гэж үзэх болсон. Аятолла Хомейни тэргүүтэй шашны хүчин төрийн эрхэнд гарснаар өөрийн орны аюулгүй байдлыг хангах, бүс нутагт геополитикийн бодлого хэрэгжүүлж, нөлөөллөө тогтоох оролдлогуудыг эрчимтэй явуулж байгааг дараах жишээнүүдээс харж болох юм. Үүнд:
Өнөөгийн Иран Улсын тогтолцоог ард иргэдийн 40-50 хувь нь буруутгадаг боловч олон улсад хэрэгжүүлж буй гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж байгаа зэрэгт сэтгэл хангалуун байдаг.
Хоёр. Эдийн засаг.
1979 оны “Исламын Хувьсгал”-ын дараа Ираны Засгийн газраас дараах 4 шинэчлэлтийг явуулсан байдаг. Үүнд:
Үүний үр дүнд Иран Улсын эдийн засаг 1980, 1990-ээд онуудад хэлбэлзэл ихтэй, алдагдал өндөр байсан бөгөөд 2000 оны эхээр тогтворжиж эхэлсэн. Өнөөгийн Иран Улсын эдийн засгийн 80 гаруй хувийг түүхий газрын тосны салбар дангаараа эзэлж байна. Харин 2020 оны 2 дугаар сард Иран Улсын Ерөнхийлөгч Хасан Роухани 2019 оныг түүхэн жил хэмээн онцолж, эдийн засаг нь газрын тосны экспортоос шууд хамааралгүй жил байсныг зарлаад байна.
Цаашид Иран Улс нь эдийн засгаа газрын тосны салбараас дан ганц хамаарах бус, солонгоруулах, ялангуяа байгалийн хий, гадаад худалдааны экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллах төлөвтэй байна.