92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД ОРОХ ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Тагнуулын байгууллагын төрийн тусгай албан тушаалд ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага:

  • Тагнуулын байгууллагад ажиллах эрмэлзэл, сонирхолтой, тогтвортой, томилсон газар ажиллах боломжтой байх;
  • Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан боловсрол, мэргэжил, мэдлэг эзэмшсэн байх;
  • Эх оронч үндэсний үзэл төлөвшсөн байх;
  • Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг урьтал болгодог байх;
  • Албан үүргээ хэрэгжүүлэхдээ улс төрийн нам, хүчний нөлөөлөлд автагдахгүй байх;
  • Хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлдэг байх;
  • Ажлын ачаалал даах, хүнд, бэрхшээлтэй, гэнэтийн нөхцөл байдалд ажиллах чадварыг эзэмшсэн байх;
  • Ёс зүйн хэм хэмжээг мөрддөг, үнэнч, шударга байх;
  • Харилцааны ур чадвартай байх;
  • Биеийн эрүүл мэнд болон сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • Бие бялдрын зохих түвшний бэлтгэлийг хангасан байх.

Тагнуулын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний бүрдүүлэх баримт бичиг:

  • Өөрийн гараар бичсэн ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет (өөрийн гараар бичсэн, анкетад зураг наасан байх);
  • Гурван үеийн намтар (ТАЗ-ийн 2019 оны 05 дугаар тогтоолын зургаадугаар хавсралт “Хувь хүний намтар бичих санамж”-ын дагуу бичнэ);
  • 4х6 хэмжээтэй 6 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан байх);
  • Урьд суралцаж байсан сургууль, ажиллаж байсан газрын удирдлагын тодорхойлолт;
  • Боловсролын баримт бичиг болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулах);
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулах), эсхүл цахим лавлагаа;
  • Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (нотариатаар баталгаажуулах), эсхүл цахим лавлагаа;
  • Цэргийн алба хаасан тухай лавлагаа, эсхүл цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулах);
  • Биеийн эрүүл мэндийн хуудас бөглүүлэх;
  • Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;
  • ЦЕГ-аас иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт;
  • ШШГЕГ-аас иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт;
  • ШЕЗ-ийн Шүүхийн тусгай архиваас тодорхойлолт;
  • Бусад (спорт, соёл урлагийн чиглэлээр амжилт гаргасан тухай баримт бичиг болон сургалт, дамжаа дүүргэсэн гэрчилгээний хуулбар).

Мэргэшлийн шалгалтын бүрэлдэхүүн хэсэг:

  • Сэтгэл зүйг тодорхойлох сорил;
  • Полиграфын сорил (иргэн сорилд хамрагдахыг зөвшөөрсөн тохиолдолд явуулна);
  • Бие бялдрын бэлтгэлийн шалгалт (Тагнуулын байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн нормативыг шалгана);
  • Ерөнхий мэдлэгийн шалгалт;
  • Ур чадварын шалгалт;
  • Ярилцлага (сул орон тоонд ажиллахад шаардлагатай ур чадвар, мэдлэг, хандлагыг тодорхойлоход чиглэнэ).

Сэтгэл зүй, полиграфын шалгалтад тэнцсэн иргэн ерөнхий мэдлэгийн шалгалтад орох эрхтэй болно.

Ерөнхий мэдлэгийг дараах хүрээнд сорилын хэлбэрээр шалгана:

  1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа;
  2. Олон улсын хамтын ажиллагаан дахь Монгол Улсын үүрэг, оролцоо;
  3. Монгол Улсын төрийн албаны шинэтгэл, төрийн албаны тухай хууль тогтоомж;
  4. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж.

Ерөнхий мэдлэгийн шалгалтын хүрээнд уншиж судлах хууль тогтоомж, баримт бичиг:

  • Монгол Улсын Үндсэн хууль;
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
  • Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал;
  • Төрийн албаны тухай хууль;
  • Хөдөлмөрийн тухай хууль;
  • Авлигын эсрэг хууль;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль;
  • Шилэн дансны тухай хууль;
  • Тагнуулын байгууллагын тухай хууль;
  • Гүйцэтгэх ажлын тухай хууль;
  • Төрийн болон албаны нууцын тухай хууль;
  • Кибер аюулгүй байдлын тухай хууль;
  • Бусад холбогдох хууль тогтоомж.

 

Иргэн полиграфын сорилд хамрагдахаас зайлсхийсэн, татгалзсан нь дараагийн шалгалтад оруулахгүй байх үндэслэл болно.

 

НИЙТЭЛСЭН: 0000-00-00 өдөр 00:00:0 цаг           ҮЗСЭН: