92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын Тусгай архив иргэдэд цахимаар лавлагаа, тодорхойлолт олгодог боллоо
ТЕГ-ын Тусгай архивын Лавлагааны хэсэг нь иргэдийн хүсэлтийн дагуу дараах лавлагаа, тодорхойлолтыг олгох үйлчилгээг үзүүлж байгаа болно. 
 
Үүнд: 
-Хилийн цэрэгт 1936-1991 онд цэргийн албанд татагдаж, цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа; 
-НАХЯ-ны харьяа байгууллагууд болон ТЕГ-т ажилласан тухай архивын лавлагаа;
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн шийтгэгдээд цагаатгагдсан талаар архивын лавлагаа.
Эдгээр лавлагааг цахимаар олгож эхэлсэн тул иргэн та “Е MONGOLIA” цахим үйлчилгээний нэгдсэн системд хандан Үйлчилгээний лавлагаа, тодорхойлолт гэсэн ангиллаас лавлагааны хэлбэрээ сонгон, хүсэлтээ илгээж үйлчилгээг авна уу. 
Мөн “Хурдан” төрийн цахим үйлчилгээний цэгт хандаж болно. 
 
ТЕГ-ын Тусгай архивын Лавлагааны хэсгийн холбогдох утасны дугаар 92263540
 
НИЙТЭЛСЭН: 2024-04-23 өдөр 17:06:5 цаг           ҮЗСЭН: 269