“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бэлтгэл, чөлөөнд байгаа ахмадуудын дунд зохион байгуулсан спортын цогцолбор тэмцээнд шатар, билльярд, гар бөмбөгийн төрлөөр 10 баг өрсөлдлөө.
ТЕГ-ын Ахмадын холбооноос оролцсон тамирчид шатрын тэмцээнд багаараа алтан медаль, гар бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль, билльярдын тэмцээнд 5 дугаар байрын амжилт үзүүлэн нийлбэр дүнгээр ТЕГ-ын Ахмадын холбоо тэргүүн байр эзэлж Өргөмжлөл, үүрд хадгалагдах дурсгалын “ЭХ ОРОН” /анхны/ цомын эзэн болсон байна.