Тагнуулын байгууллагын түүхт 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд залуу хойч үед эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх орноо хайрлах, улс, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилго бүхий “Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан 2022 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн уралдаанд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 149 сурагч эсээ ирүүлсэн. Уралдаан зохион байгуулах комисс ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжид заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэхэд дараах сурагчдын эсээ шагналт байранд шалгарлаа. Үүнд:
д/д |
Овог, нэр |
Аймаг, хот |
Сургууль, анги |
I байр: |
|||
1. |
Эрдэнэбаатарын Энхсолонго |
Улаанбаатар хот |
5 дугаар сургууль, 11б |
II байр: |
|||
2. |
Содномын Батдэлгэр |
Өвөрхангай аймаг |
Арвайхээр сумын 2-р сургууль, 12г |
III байр: |
|||
3. |
Одгэрэлийн Отгондалай |
Баянхонгор аймаг |
“Эрдэнэмандал” ахлах сургууль, 12а |
Тусгай байр: |
|||
4. |
Энхбатын Энхтуяа |
Улаанбаатар хот |
“Тэмүүжин-Өрлөг” сургууль, 12а |
5. |
Батжаргалын Номинжин |
Дорнод аймаг |
“Хан-Уул” цогцолбор сургууль, 11б |
6. |
Өсөхбаярын Анар-Эрдэнэ |
Улаанбаатар хот |
23 дугаар сургууль, 12в |
Шагналт байр: |
|||
7. |
Мөнхтүвшингийн Мичид |
Улаанбаатар хот |
49 дүгээр сургууль, 10а |
8. |
Наранбаатарын Одхүү |
Дорнод аймаг |
“Хан-Уул” цогцолбор сургууль, 11а |
9. |
Мөнхбатын Эгшиглэн |
Дархан-Уул аймаг |
15 дугаар сургууль, 12а |
10. |
Бямбаагийн Номундарь |
Улаанбаатар хот |
5 дугаар сургууль, 11б |
11. |
Ганболдын Алтанцаг |
Хэнтий аймаг |
Батноров сумын ЕБС, 12а |
12. |
Бямбасайханы Саяна |
Улаанбаатар хот |
“Хөгжил” цогцолбор сургууль, 12г |
Эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан нийт сурагчдад талархал илэрхийлж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС