92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Үндэсний тагнуулын академийн “аюулгүй байдал” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2024-2025 оны хичээлийн жилд элсэлт авахаар шийдвэрлэсэн бөгөөд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

  1. Монгол Улсын иргэн байх /эмэгтэй байж болно/;
  2. Бүрэн дундаас доошгүй боловсролтой буюу ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх;
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2022 оноос хойш монгол хэл-бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 520 ба түүнээс дээш оноо авсан байх;
  4. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх.
  5. 24 хүртэлх настай, биеийн өндөр 170 см-ээс доошгүй байх;
  6. Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  7. Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх;
  8. Ял шийтгэгдэж байгаагүй;
  9. Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.
  10. Байгууллагаас зарласан нэмэлт шалгалтад тэнцсэн байх /дээрх шаардлага, шалгуурыг хангасан иргэнтэй холбогдож нэмэлт шалгалтад оролцуулна/;

Бүрдүүлэх материал

  1. ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичиж ТЕГ-т гаргах ба өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/;
  2. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  буюу ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримтын хуулбар /ЭЕШ-ын цахим бүртгэлийн дугаар, нууц үгийг бичсэн байх/;
  5. Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэр/нөхөр-ийн намтар/;
  6. Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
  7. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний 4 хувь гэрэл зураг;
  8. Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  9. ЕБС-д сурч байх үеийн хувийн хэргийн хуулбар;
  10. Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  11. Эссэ /”Аюулгүй байдал” мэргэжлээр суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2024 оны 6 дугаар сарын 21-ний дотор өөрийн биеэр авчирч өгнө. Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно.

Нэмэлт шалгалтын хуваарийг ЭЕШ-ын дараа жич зарлана.

Холбоо барих утасны дугаар: 9226-3696

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС

 

НИЙТЭЛСЭН: 2024-03-22 өдөр 00:00:0 цаг           ҮЗСЭН: 8993