92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАЛЕРЕЙ

Photo Index

Ерөнхийлөгч

Хөшөө дурсгал

Түүх

Тагнуулын байгууллагын төв байр

Удирдлагууд

Photo Gallery

БУЦАХ
Тагнуулчдад зориулан босгосон хөшөө дурсгал Тагнуулчдад зориулан босгосон хөшөө дурсгал Тагнуулчдад зориулан босгосон хөшөө дурсгал Тагнуулчдад зориулан босгосон хөшөө дурсгал
Тагнуулчдад зориулан босгосон хөшөө дурсгал

 
 
  • Д.Балдандорж
  • Н.Хаянхярваа
  • С.Гиваапил
  • Э.Гэрэлчулуун

 

2009 оны сүүлчээр уран барималч Гомбын Баатарцогт бүтээв.

Уран зураг Уран зураг Уран зураг Уран зураг Уран зураг Уран зураг Уран зураг Уран зураг Уран зураг
Уран зураг

  1. "Ухуулагч" зураач Ё.Өлзийхутаг, 1983, зотон тос, 100х140 см
  2. "Дамбийжанцанг устгах төлөвлөгөө боловсруулсан нь" Ардын зураач Д.Амгалан, 1982, зотон тос 80х105 см
  3. "ДХГ-ын дарга Б.Элдэв-Очир" зураач Б.Болд, 1982, зотон тос, 70х90 см
  4. "Ичээнд нь" зураач Ц.Бүдбазар, 1980, зотон тос, 113х98 см
  5. "Толбо нуур" зураач Б.Болд, 1982, зотон тос, 80х80 см
  6. "Шинэ цагийн эхэнд" зураач Б.Гомбосүрэн, 1980, зотон тос, 90х110 см
  7. "Ухуулагч" зураач Ё.Өлзийхутаг, 1983, зотон тос, 100х140 см
  8. "Саж лам баригдав" зураач Б.Пүрэвсүх, 1983, зотон тос, 165х130 см
  9. "Тулган шаардах бичиг" зураач Ё.Өлзийхутаг, 2002, зотон тос, 50х65 см

Тагнуулын ерөнхий газрын алаг сүлд
Тагнуулын ерөнхий газрын алаг сүлд

 

     2002 онд тагнуулын байгууллагын 80 жилийн ойгоор алаг сүлдийг сэргээн хүндэтгэлтэйгээр тахин хадгалж байна. Алаг сүлдийг үнэн худлыг ялгах, цог хийморийн бэлгэ тэмдэг гэж үздэг бөгөөд Монголчуудын төр ёсны зан үйлд хэрэглэдэг уламжлалт 3 сүлдийн нэг юм. Уг сүлдийг хар, цагаан адууны дэлээр хольж хийдэг учраас алаг сүлд хэмээн нэрлэжээ

Дүрэмт хувцас, цэргийн цол
Дүрэмт хувцас, цэргийн цол

 

     ДХГ-ын УАХБ-ын ажилтныг 1922 оноос цэрэгжүүлсэн байдлаар ажиллуулж байгаад 1929 оноос зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй дүйцүүлэх болжээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 1936 оны 25 дугаар хурлын тогтоолыг үндэслэн бие даасан цол бий болгож, 1944 оноос Ардын армийн цэргийн албан тушаалтны цолыг хэрэглэх болжээ.

НАХЯ-ны музей
НАХЯ-ны музей

     

     МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1978 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 145 дугаар тогтоолыг үндэслэн НАХЯ-ны сайдын 1979 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 270 дугаар тушаалаар яамны музей байгуулах бэлтгэл ажлыг хангах тасгийг байгуулжээ. Тус музей нь 1983 онд нээлтээ хийж, олон нийтэд НАХЯ болон түүний харьяа байгууллагуудын түүх, үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийж эхэлсэн бөгөөд 1997 онд татан буугдсан байна.

Байгууллагын бэлгэ тэмдэг
Байгууллагын бэлгэ тэмдэг

     Тагнуулын ерөнхий газрын онцлох тэмдэг нь сансар эрхэс, наран, саран, сав шим орчлонгийн ухагдахууныг бэлгэдсэн хамгийн боловсронгуй дүрс болох дугуй /хүрд/ хэлбэртэй байна. Энэ нь тус газар хамгийн зөв чигч бодлого явуулж, төр улсаа хамгаалах боловсронгуй бүтцэд эрмэлзэж байдгийг илтгэнэ. Дугуй нь мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн хөх дэвсгэртэй байна.
Монголчууд нэн эртнээс сүлд тугандаа дээдлэн залж ирсэн хараа хурц, хурдан шаламгай шонхор шувууг дугуйн дээд хэсэгт халин дүүлж буй байдлаар дүрслэх бөгөөд түүний хоёр далавчны үзүүрийн хэсэг дугуй дүрснээс илүү гарч толгой нь далавчны дотор талд байрласан байна. Энэ нь Монгол Улсын төрт ёсны хийгээд заншлан тагнах түүхэн уламжлалыг бэлгэдэхийн хамт тагнуулын байгууллагын үйл ажиллагааны онцлог шинж /ил, далд эх сурвалжаас мэдээ олж, нэгтгэн дүгнэж, түүний чандлан нууцалдаг/ сүр хүчийг илтгэнэ.
Зохиомжийн дотор орон зай, дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн түгээмэл илэрхийлэл болох талст /сум/ хэлбэрийн дүрсийг солбилцуулан байрлуулсан нь Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа бүхий л орон зай, зүг чигт, тасралтгүй явагддагийг илэрхийлэхийн дээр тэдгээрийн зарим хэсэг бамбайн цаана халхлагдсан нь тус байгууллага ил, нууц арга, хэрэгслийг ашигладаг гэсэн санааг илтгэнэ.
Зохиомжийн гол хэсэгт монгол цэргийн уламжлалт дугуй бамбай, түүний төвд төр улсаа дээдэлсний бэлгэдэл болох соёмбыг байрлуулж, тэдгээрийг тойруулан алтан туузан дээр ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР гэсэн нэрийг хүндэтгэлтэйгээр тодотгон бичсэн байна. Энэ нь Тагнуулын ерөнхий газар нь хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гадна, дотны халдлагаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллага гэсэн санааг илтгэнэ.
Энэхүү тэмдэгт зөвхөн хөх, алтан шаргал өнгийг хэрэглэсэн нь Тагнуулын Ерөнхий газар төрийн өмнө хүлээсэн үүрэгтээ чин үнэнч, хувиршгүй зүтгэнэ гэсэн санааг өнгөөр бэлгэдсэн болно.

Шигихутуг (1190-1250)
Шигихутуг (1190-1250)

 

 

     Чингис хаан 1206 онд Шигихутугийг Улсын дээд заргачаар томилж, түүнд “ … үзэх нүд, сонсох чих болж явах ... ” үүргийг хүлээлгэжээ.

Тагнуулын албаны хүндэт тэмдэг
Тагнуулын албаны хүндэт тэмдэг

     “Тагнуулын Албаны хүндэт ажилтан" тэмдэг нь /цаашид тэмдэг гэх/ өөдөө мандсан алтан нарны цацрагийг бэлэгдсэн, монголчууд эртнээс сүлд тугандаа дээдлэн залж ирсэн хараа хурц, хурдан шаламгай шонхор шувууг дугуйн дээд хэсэгт халин дүүлж буй байдлаар дүрсэлсэн байна. Шонхор шувууны толгойн дээд талд их эзэн Чингисийн үеэс уламжлан ирсэн төр, цэрэг-дайны үйлийг хослон гүйцэтгэгч тагнуулын байгууллагын алаг сүлдийг залсан байх бөгөөд алаг сүлд нь 8 шигтгээт алтадмал цараас унжуулсан хар, цагаан азарганы дэлээр үйлдсэн хөхөл, царын дээр алтадмал үүлэн хээт суурьт бэхлэгдсэн алаг бухын эвэр дундуур боссон долоон одот дөрвөн нүдэт гилбэр, иш, суурь, дээлнээс бүрдэнэ. Тэмдгийн гол хэсэгт мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй, монгол цэргийн уламжлалт дугуй бамбай, түүний төвд төр улсаа дээдэлсний бэлгэдэл болох төрийн сүлдийг байрлуулж, түүний цаад талд нь орон зай, дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн түгээмэл илэрхийлэл болох талс /сум/ хэлбэрийн дүрсийг солбицуулан байрлуулсан нь ТЕГ-ын үйл ажиллагаа бүхий л орон зай, зүг чигт, тасралтгүй явагддагийг илэрхийлнэ. Тэмдгийн доод хэсэгт улаан хүрэн өнгийн туузан дээр "Хүндэт ажилтан", "ТЕГ” гэсэн нэрийг байрлуулсан байна. ТЕГ гэсэн нэрийн дээр арга билгийн хослол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг загас мэт нүд цавчилгүй хамгаалахыг бэлгэдсэн хоѐр загасыг дүрсэлсэн байна

Тагнуулын албаны хүндэт тэмдэг 2007 он

Хүндэт тэмдэг 1980 он
Хүндэт тэмдэг 1980 он

 

 

Улсыг аюулаас хамгаалах байгууллагын хүндэт тэмдэг 1980-аад он

Хүндэт чекистийн тэмдэг 1942 он
Хүндэт чекистийн тэмдэг 1942 он

 

 

Дотоод явдлын яамын хүндэт чекистийн тэмдэг 1942 он 

Хүндэт чекистийн тэмдэг
Хүндэт чекистийн тэмдэг

     

     1932 онд ДХГ-ын 10 жилийн ойгоор “Хүндэт ажилтан тэмдэг”-ийг буй болгон, гавъяа байгуулсан ажилтнуудад өгч байсан бөгөөд 1936 онд ДХГ-ыг ДЯЯ болгоход “Чекистийн хүндэт тэмдэг”-ийг анх бий болгосон байна.

1934 - одоог хүртлэх 1934 - одоог хүртлэх 1934 - одоог хүртлэх 1934 - одоог хүртлэх 1934 - одоог хүртлэх 1934 - одоог хүртлэх
1934 - одоог хүртлэх

  • Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам  1955-1959 он
  • Нийгмийг аюулаас хамгаалах яам 1959-1990 он
  • Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар 1990-1994 он
  • Тагнуулын төв газар 1994-1996 он
  • Улсын аюулгүй байдлыг хангах газар 1996-2000 он
  • Тагнуулын ерөнхий газар  2000 оноос 

1924 - 1934  Дотоодыг хамгаалах газар
1924 - 1934 Дотоодыг хамгаалах газар

     1924 онд ДХГ-ыг Засгийн газрын харъяанд шилжүүлж, 1926 онд “Гадаад хэлтэс”-ийг байгуулж, тус газарт тагнуулын ажил явуулах эрх, үүргийг буй болгон, орон нутаг, хилд өөрсдийн салбар, нэгжүүдийг байгуулан өргөтгөн бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тагнуулын байгууллага сонгодог утгаараа үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн билээ. Өөрөөр хэлбэл төвдөө 4 хэлтэс, орон нутагт 5 анги, хилд 6 ангитай болж, үйл ажиллагаа нь өргөжсөн юм.
 
     Улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс гадаадын тусгай албадын тагнуул, туршуул, гамин бароны цэрэгт алба хааж, дайсагнасан ажиллагаа явуулж байсан хүмүүсийг бүртгэн хянах, үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, гадаадын иргэдэд хяналт тавьж паспорт виз олгох, буу зэвсэг, дарь, тэсрэх, дэлбэрэх зүйл, хар тамхи худалдах, дээрэм, мөрийтэй тоглоом, албан тушаалын ба улсын хөрөнгө идэж ашиглах, үрэгдүүлэх зэрэг ноцтой гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоож байв. 
 
     Тухайлбал: 1922 онд Монгол орны баруун хязгаар нутгийг салгаж тусгаарлах гэсэн Дамбийжанцангийн хэрэг, 1923 онд Манжуураас нууцаар орж ирж цагааны цэргийн үлдэгдлийг цуглуулан төрийн эргэлт хийх гэсэн Очиров, Туванов нарын хэрэг, 923 онд Японоос цэрэг, зэвсгийн тусламж авч Ардын төрийг устгахаар санаархсан Цэрэнпил нарын хэрэг зэргийг дурдаж болохоор байна.
 
     Түүнчлэн хөрш орнуудын байдал, тэдний тусгай албадаас манай орны эсрэг чиглүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл авахад чиглүүлж, хувьсгалын дараагаар Хятад руу нилээд олон хүнийг янз бүрийн халхавчаар мэдээлэл олох зорилгоор Ц.Ширнэндамдин, Ц.Дамбадорж, Д.Балдандорж, Н.Насанбат зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүдийг явуулж байжээ. Мөн гадаад тагнуулын чиглэлээр бусад байгууллагын халхавчин дор гадаадад гарган ажилласан олон шилдэг тагнуулчдын үйл ажиллагаа тагнуулын байгууллагын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.
 
     1932 онд тус газарт Цагдан сэргийлэх байгууллагыг харъяалуулж, 1933 оноос улсын хилийн хамгаалалтыг хариуцуулав.
 
     Зүүнтний хэт хувьсгалч, алдаатай бодлого, үйл ажиллагаа нөгөөтэйгүүр гадаадаас явуулж байсан нөлөөлөл зэрэг нь ард олны зарим хэсэг нам, засгийн бодлогыг эсэргүүцэх, оргох, дүрвэн нүүхэд хүргэв. Нам засгийн бодлогыг эсэргүүцсэнээр эхэлж, улмаар аллага, хүчирхийлэл болж хувирсан бослогыг дарах, дүрвэгсдийн хөдөлгөөнийг зогсооход ДХГ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
 
     Улс орны гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдалд нийцүүлэн СнЗ-ийн 1933 оны 21 дүгээр хурлаар ДХГ-ын дүрмийг шинэчлэн баталж, “Дотоодыг Хамгаалах Ерөнхий Газар” гэж нэрлэн СнЗ-ийн дэргэд яамны эрхтэй байж, ерөнхий газрын даргыг Улсын Бага Хурлаас сонгох, орлогч дарга нарыг мөнхүү хурлаас томилох, албан хаагчид нь цэргийн байх, мөрдөн байцаалтын ажилд нь прокуророос хяналт тавихаар болгожээ.
 
     ДХЕГ нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хөрш орны зүгээс манай улсын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээ олох, гадаадын тусгай албадын тагнуул, туршуул, төр, засгийн эсрэг хуйвалдааныг илрүүлэх, таслан зогсооход тагнуул, сөрөх тагнуулын ажлыг чиглүүлж, гүйцэтгэх ажлын тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байв. Гэвч ДХЕГ-ыг намын улс төрийн байгууллага болгон хувиргаж, Зөвлөлтийн сургагч, зөвлөх нарын эрх мэдэл хэтэрч, тус газрыг удирдан чиглүүлэх болсноор төрийн албан хаагч, жирийн ардууд, лам нарыг хэлмэгдүүлэхэд тус байгууллагыг татан оролцуулах болжээ.

1922 - 1924  Дотоодыг хамгаалах газар
1922 - 1924 Дотоодыг хамгаалах газар

     1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсаны дараа хувьсгалыг удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатар, Зөвлөлт Орос Улсын улаан армийн тагнуулын аргыг заалган Хиагт хотноо Ардын түр Засгийн газрыг байгуулмагц /1921 оны 3 дугаар сарын 21/ Цэргийн Явдлын Яаманд цэргийн тагнуулын албыг санаачлан байгуулж, өөрөө биечлэн удирдаж байснаас гадна Богд хаант Монгол Улсын тагнуулын ажлын өв уламжлал дээр тулгуурлан ЗОУ-ын тусгай албаны загвар хэлбэрээр 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын 28-р тогтоолоор шинэ үеийн улс төрийн тагнуулын байгууллагын эх үүсвэрийг “Дотоодыг хамгаалах газар” нэртэйгээр байгуулсан байдаг. Тус газар анх байгуулагдахдаа Нууц явдлын хэлтэс бүхий Үргэлж мэдээ хураах тагнуулын, Гүйцэтгэх, Ерөнхий гэсэн 3 тасаг, 14 ажилтантайгаар, зөвхөн сөрөх тагнуулын эрх, үүрэгтэй байжээ. 
 
     Үргэлж мэдээ хураах тагнуулын тасаг нь тагнуулын мэдээг хураан ялгаж салгах, мэдээний хэргийг мөрдөн мөшгих, нууц зарлага эрхлэх, Гүйцэтгэх тасаг нь дагнан мөрдөн байцаалт эрхлэх, Ерөнхий тасаг нь сэмхэн нэвтрүүлэх бараа зүйлийг илрүүлэх, хязгаар нэвтэрч орж, гарагсдын зам явах бичиг олгох, захидал бичгийг хянан байцаах, тус газрын бичиг хэргийг хөтлөх үүрэгтэй байжээ.
 
     Дотоодыг Хамгаалах Газрын анхны даргаар нь Дашийн Балдандорж, хэлтсийн даргаар К.К.Баторун нар томилогдон ажиллажээ.
 
     Дотоодыг Хамгаалах Газрыг байгуулахаас өмнө улс төрийн тагнуулын зарим ажил, үүргийг Цэргийн тагнуулын хэлтэс, хотын комендант, Засгийн газрын төлөөний түшмэл, хязгаарын сайдуудаас тус тусын чиглэлээр эрхлэн гүйцэтгэж иржээ. 
 
     1924 онд ДХГ-ыг Засгийн газрын харъяанд шилжүүлж, 1926 онд “Гадаад хэлтэс”-ийг байгуулж, тус газарт тагнуулын ажил явуулах эрх, үүргийг буй болгон, орон нутаг, хилд өөрсдийн салбар, нэгжүүдийг байгуулан өргөтгөн бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тагнуулын байгууллага сонгодог утгаараа үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн билээ. Өөрөөр хэлбэл төвдөө 4 хэлтэс, орон нутагт 5 анги, хилд 6 ангитай болж, үйл ажиллагаа нь өргөжсөн юм.
 
     Улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс гадаадын тусгай албадын тагнуул, туршуул, гамин бароны цэрэгт алба хааж, дайсагнасан ажиллагаа явуулж байсан хүмүүсийг бүртгэн хянах, үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, гадаадын иргэдэд хяналт тавьж паспорт виз олгох, буу зэвсэг, дарь, тэсрэх, дэлбэрэх зүйл, хар тамхи худалдах, дээрэм, мөрийтэй тоглоом, албан тушаалын ба улсын хөрөнгө идэж ашиглах, үрэгдүүлэх зэрэг ноцтой гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоож байв. 
 
     Тухайлбал: 1922 онд Монгол орны баруун хязгаар нутгийг салгаж тусгаарлах гэсэн Дамбийжанцангийн хэрэг, 1923 онд Манжуураас нууцаар орж ирж цагааны цэргийн үлдэгдлийг цуглуулан төрийн эргэлт хийх гэсэн Очиров, Туванов нарын хэрэг, 923 онд Японоос цэрэг, зэвсгийн тусламж авч Ардын төрийг устгахаар санаархсан Цэрэнпил нарын хэрэг зэргийг дурдаж болохоор байна.
 
     Түүнчлэн хөрш орнуудын байдал, тэдний тусгай албадаас манай орны эсрэг чиглүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл авахад чиглүүлж, хувьсгалын дараагаар Хятад руу нилээд олон хүнийг янз бүрийн халхавчаар мэдээлэл олох зорилгоор Ц.Ширнэндамдин, Ц.Дамбадорж, Д.Балдандорж, Н.Насанбат зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүдийг явуулж байжээ. Мөн гадаад тагнуулын чиглэлээр бусад байгууллагын халхавчин дор гадаадад гарган ажилласан олон шилдэг тагнуулчдын үйл ажиллагаа тагнуулын байгууллагын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.

Монгол  Улсын анхны  Ерөнхийлөгч  
Пунсалмаагийн Очирбат
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат

 

 

     Тагнуулын Ерөнхий Газар бол эх орон ард түмнийхээ аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэгтэй алба юм. ТЕГ-ын бие бүрэлдхүүнд баяр хүргэж, амжилт хүсье.

 

---oOo---

Монгол  Улсын хоёр дахь Ерөнхийлөгч   
Нацагийн Багабанди
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди

 

     Монголын тагнуулын байгууллага эх оронч, ёс зүйт хамт олон улс орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сахин хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах эрхэм зорилгынхоо төлөө чин үнэнчээр хичээн зүтгэж, төрийн бодлого, хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ үеийн үед нэр төртэй биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна. Тагнуулын байгууллагын ажилтан бүр төрийн хуулийг чанд мөрдөж, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, мэдээлэл нь үнэн бөгөөд үнэ цэнэтэй, үйлдэл нь мэргэжлийн бөгөөд шудрага байх учиртай.

---oOo---

Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч   
Намбарын Энхбаяр
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр

 

 

Монгол Улсын аюулгүй байдлын нүд, чих, тархи нь болсон Тагнуулын Ерөнхий Газрын үе үеийн хамт олонд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

---oOo---

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

 

Монгол Улс байгаа цаг дор Монголын Аюулгүй байдлыг хангах байгууллага мөнхөд орших нь дамжиггүй. Улс орны Үндсэн хуульт байгуулалыг сахин хамгаалах ариун бөгөөд нэр хүндтэй үйлсэд Тань чин сэтгэлээсээ амжилт хүсье.

 

---oOo---

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт

Амгалан төрийг бүтээхэд

Ард олноо дээдлэн зүтгэгтүн

Өршөөлт улсаа сахиж

Өмөг олноо хамгаалан зүтгэгтүн

Монгол Улсын төлөө үл умарт

Ардын төлөө үл алдран ажиллагтун

Монгол Улсын төрөө үл алдах хараа

Түмнээ үл цочоох түшиг нь байгтун

Өвгөдийн төрийн үлэмжийг түгээ

Өргөн олны итгэлийг бүү алдуулагтун

 

Улаанбаатар хот, Төрийн ордон. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

 

---oOo---

Үе үеийн удирдлагуудын хөрөг зураг
Үе үеийн удирдлагуудын хөрөг зураг

 

     1922 оны Дотоодыг хамгаалах газраас өдгөөгийн Тагнуулын ерөнхий газар хүртэлх үе үеийн удирдлагуудын хөрөг зургийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Н.Орхон, ОХУ-ын Буриад улсын гавьяат зураач Б.Дашням, Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Н.Орсоо, Б.НасанцэнгэлСоёлын тэргүүний ажилтан зураач Б.Гантулга, Б.Очирхуяг, Г.Мөнхцэцэг, Ц.Батжаргал нарын зурснаар Тагнуулын ерөнхий газрын төв байранд хүндэтгэлтэйгээр байршуулав.

 

---oOo---

Дашийн Балдандорж (1922-1925)
Дашийн Балдандорж (1922-1925)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Б.Гантулга
 
     1884 онд Түшээт хан аймгийн Хараагийн хар эрэг гэдэг газар төрсөн. Ардын хувьсгалын партизан. 1921-1922 онд 1-р морин бригадын дарга, 1922-1923 онд ДХГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байв. ДХГ-ыг байгуулах бэлтгэл, түүний ажиллах дүрэм гаргах, үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэгт хүчин зүтгэж явсан, ухаалаг, шударга үнэнч хүн байв. Дээрэмчин Дамбийжанцангийн зэвсэгт бүлгийг устгах ажлыг удирдан зохион байгуулсан.
 
     1937 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан дээд хэмжээгээр шийтгүүлж, 1967 онд цагаатгагджээ.

 

Константин Константинович Баторун (1925)
Константин Константинович Баторун (1925)

Зураач: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орхон
 
     ЗХУ-ын иргэн, 1900 онд төрсөн. 1923-1925 онд ДХГ-ын даргаар ажиллаж байсан. 1925-1929 онд Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцан төгсөөд Монголд ирж ерөнхий сургуульд багш, жанжин штабт сургагчаар ажиллаж байв. Эх орны дайны үед батальон, дивизийн штабын даргаар ажиллаж байгаад амь эрсэдсэн.
 
     ДХГ-ыг байгуулах бэлтгэл ажлыг хийхэд оролцон 1922-1923 онд тус газрын нууц явдлын хэлтсийн даргаар ажиллаж байлаа.

 

Наваандоржийн Насанбат (1925-1926)
Наваандоржийн Насанбат (1925-1926)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн

нэрэмжит шагналт Н.Орсоо

     1891 онд Түшээт хан аймгийн Эрдэнэвангийн хошууны нутагт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 1921-1923 онд цэргийн ангид алба хаан, дарга нар бэлтгэх дамжаанд суралцсан. 
 
     1925-1926 онд ДХГ-ын даргаар ажиллаж байв. 1927-1928 онд Намын төв сургуулийн захирлаар ажиллажээ. 1937 онд улс төрийн хилс хэрэгт баригдан дээд хэмжээгээр шийтгүүлж, 1965 онд цагаатгагджээ.

 

Намжилын Хаянхирваа (1926-1928)
Намжилын Хаянхирваа (1926-1928)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Б.Очирхуяг
 
     1885 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт төрсөн. 1900 онд Орос оронд явж Халимагийн шашны сургуульд 3 жил, улмаар Турк улсын нийслэл Стамбул хотноо 1913-1914 оны үед очиж 5 жил ажиллаж, Визентины эсперанто хэлний интернационал сургуульд суралцан онц дүнтэй төгссөн байна. 1924 оноос МАХН-ын Төв Хороонд хэлтсийн дарга, 1925 онд Намын сургуулийн захирал, 1926-1928 онд ДХГ-ын даргаар томилогдон ажиллаж байв.
 
     Н.Хаянхирваа Монголын анхны эсперанто хэлний мэргэжилтэн, тус газрын ажлыг хууль зүйн дагуу, шударга, эх орны эрх ашгийн төлөө явуулахын төлөө Зөвлөлтийн сургагч нартай тэмцэж яваад шахагдан зайлуулагдсан бөгөөд улмаар 1934 онд улс төрийн хилс хэрэгт 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1968 онд цагаатгагджээ.

 

Золбингийн Шижээ (1928-1930)
Золбингийн Шижээ (1928-1930)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Б.Насанцэнгэл

     1901 онд Хойд Шинжааны Ил тарвагатай хэмээх газарт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 1924-1928 онд Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-Д суралцан төгссөн. 1928-1930 онд ДХГ-ын даргаар, 1930 оноос МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1937 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 1941 онд Москвад дээд хэмжээгээр шийтгүүлж, 1963 онд цагаатгагджээ.

 

Бат-Очирын Элдэв-Очир (1930-1932)
Бат-Очирын Элдэв-Очир (1930-1932)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Г.Мөнхцэцэг

     1895 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төрсөн. 1924-1925 онд Намын төв сургууль, 1925-1928 онд Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуулийг төгссөн. 1928-1930 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, нарийн бичгийн дарга, 1930-1932 онд ДХГ-ын даргаар томилогдон ажиллаж байв. 1932-1937 онд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байжээ. 1937 онд өвчний учир нас барсан.

 

Даваагийн Намсрай (1932-1936)
Даваагийн Намсрай (1932-1936)

Зураач: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орхон

     1895 онд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт төрсөн. 1926-1928 онд хошууны хорооны дарга, Хэнтий аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1928-1932 онд ДХГ-т туслах, тасгийн дарга, хэлтсийн дарга, 1932 оноос ДХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, ДХГ-ын ерөнхий даргаар 1936 он хүртэл ажиллажээ. 1936-1937 онд Тува улсад суух Элчин сайд, Сэлэнгэ аймгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1937 онд улс төрийн хилс хэрэгт шийтгүүлжээ. 1989 онд цагаатгасан байна.

 

Хорлоогийн Чойбалсан (1936-1940)
Хорлоогийн Чойбалсан (1936-1940)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Б.Гантулга

     1895 онд Дорнод аймгийн нутаг Хэрлэн цагаан талбай гэдэг газар төрсөн. Ардын хувьсгалын удирдагчдын нэг. 1921 оноос төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 1936 онд ДЯЯ-ны сайдаар томилогдон 1940 он хүртэл ажиллажээ. 1935 оноос Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсоны дараа Улсын маршал цолоор шагнагдсан. 1937 оноос Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939 оноос насан эцэстлээ БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажилласан юм. Монгол улсын хошой баатар, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одон, бусад медалиар шагнагджээ.

 

Пүрэвийн Дамбадаржаа (1940-1941)
Пүрэвийн Дамбадаржаа (1940-1941)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн

нэрэмжит шагналт Н.Орсоо

 

     1906 онд Ховд аймгийн Зэрэг сумын нутагт төрсөн. 1928 оноос Хоршоо, санхүүгийн сургуульд суралцан 1931-1937 онд клубын дарга, Монгол тээхийн нягтлан бодогчоор ажиллаж байв. 1937-1940 онд ЗХУ-д Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд суралцжээ. 1940-1941 онд ДЯЯ-ны сайд, дараа нь Худалдааны яамны сайдаар ажилласан байна. 1950-иад оны сүүлчээр Ховд аймагт нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1959 онд нас баржээ.

 

Бат-Очирын Шагдаржав (1941-1946)
Бат-Очирын Шагдаржав (1941-1946)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Б.Очирхуяг

     1912 онд Өмнөговь аймгийн нутагт төрсөн. 1924-1927 онд бага сургууль, 1929 онд Багшийн сургууль, 1929-1932 онд багш, эвлэлийн хорооны дарга, эрхлэгч, 1932-1940 онд ДЯЯ-нд цэрэг, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг, хэлтсийн даргаар, 1940-1941 онд УАСХГ-ын дарга, 1941-1946 онд ДЯЯ-ны сайдаар ажиллаж байв. 1946-1948 онд Цэргийн яамны тагнуулын хэлтсийн дарга, 1948-1952 онд ЗХУ-д Фрунзийн нэрэмжит цэргийн академид, 1952-1972 онд Цэргийн яаманд хэлтсийн дарга, Цэргийн сургуулийн захирал, УЦСЕГ-ын дарга, гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газрын эрхлэгч зэрэг ажлыг хийж яваад тэтгэвэрт гарчээ. Хошууч генерал цолтой. Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одон, бусад медалиар шагнагджээ.

 

Дашийн Цэдэв (1946-1949)
Дашийн Цэдэв (1946-1949)

Зураач: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орхон

     1912 онд Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутагт төрсөн. 1929-1932 онд Эрхүү хотод "Монгол курс", 1940-1944 онд мөн хотын Багшийн дээд сургуульд суралцан багшийн мэргэжил эзэмшжээ. 1932-1940 онд багш, хичээлийн эрхлэгч, захирал, 1944-1946 онд Засгийн газарт референт, 1946-1949 онд ДЯЯ-ны сайдаар ажиллаж байв. 1949-1956 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга, 1956-1959 онд аспирантурт суралцан түүхийн ухааны дэд доктор хамгаалжээ. 1959-1968   онд   Эрдэм    шинжилгээний   хүрээлэнд   ахлах   ажилтан, Түүхийн хүрээлэнгийн  захирал  болон  дипломат  албанд  ажиллажээ.  Хошууч  генерал цолтой,   Сухбаатарын   болон   Байлдааны   гавьяаны   улаан   туг,   Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад медалиар шагнагдаж байжээ.

 

Бүтэмжийн Дүйнхэржав (1949-1951)
Бүтэмжийн Дүйнхэржав (1949-1951)

     Зураач: Соёлын тэргүүний ажилтан Ц.Батжаргал

     1913 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт төрсөн. 1926-1929 онд Багшийн сургууль, 1934-1935 онд Төв сургууль, 1936-1949 онд ДЯЯ-нд туслах, жинхэнэ, ахлах төлөөлөгч, анги, тасаг, хэлтсийн дарга, УАСХГ-ын дарга, ДЯЯ-ны орлогч сайд, 1949-1951 онд ДЯЯ-ны сайдаар ажиллаж байв. 1951-1954 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд суралцан төгссөн. 1954-1973 онд Сүхбаатар, Дорнод аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга, Биеийн тамирын төв зөвлөлийн дарга, архивын ахлах ажилтнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хошууч генерал цолтой, Цэргийн гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.

 

Дамдиннэрэнгийн Батаа (1951-1952)
Дамдиннэрэнгийн Батаа (1951-1952)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн
нэрэмжит шагналт Б.Насанцэнгэл
 
     1914 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн. 1927-1930 онд Сангийн яам, Эвлэлийн төв хороонд бичээч, хэлтсийн эрхлэгчээр, 1930-1939 онд радист, холбоо, радио буудлын дарга, байцаагч, 1939-1948 онд туслах, жинхэнэ төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга, 1948-1949 онд газрын дарга, 1949-1951 онд орлогч сайд, УАХГ-ын дарга, 1951-1952 онд ДЯЯ-ны сайд, 1942-1943 онд ЗХУ-д курст, 1952-1955 онд Намын төв сургуульд суралцжээ. 1955-1966 онд Цэрэг ба НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХГ-ын дарга, орлогч сайд, 3 дугаар хэлтсийн даргаар ажиллаж байв. 1966-1975 онд Вьетнам, Румын, Куба, Болгар улсад Элчин сайдаар ажиллажээ. Хошууч генерал цолтой, Сүхбаатарын болон Байлдааны гавьяа, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.

 

Цэдэнгийн Жанчив (1952-1956)
Цэдэнгийн Жанчив (1952-1956)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Б.Очирхуяг

     1914 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт төрсөн. 1931 онд Намын төв сургуулийн дамжаа, 1936 онд ЗХУ-ын УАХХ-ны дунд сургууль, 1943-1947 онд ЗХУ-д Цэргийн улс төрийн академи төгссөн. 1931-1932 онд бэлтгэл ажилтан, 1936-1943 онд УАХБ-д төлөөлөгч, ахлах төлөөлөгч, ангийн дарга, хэлтсийн орлогчоор, 1947-1948 онд ДЯЯ-нд хэлтсийн даргаар, 1948-1952 онд Бүх цэргийн жанжны орлогч, Цэргийн яамны сайд, 1952-1955 онд ДЯЯ-ны сайд, 1955-1956 онд Цэрэг ба НАХХЭЯ-ны сайд, 1956-1961 онд Өнгөт металлын үйлдвэрүүдийг удирдах газрын дарга, Геологи, уул уурхайн яамны сайдаар ажиллаж байв. Дэслэгч генерал цолтой. Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнагджээ.

 

Батын Дорж (1956-1961)
Батын Дорж (1956-1961)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Б.Гантулга

     1914 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн. 1935-1941 онд цэрэг, салаа, суман, дивизийн дарга, Хилийн ба ДЦХЭГ-ын дарга, 1941-1948 онд ДЯЯ-ны дэд сайд, нэгдүгээр орлогч сайд бөгөөд Хилийн ба ДЦХЭГ-ын даргаар ажиллажээ. 1948-1952 онд ЗХУ-д Фрунзийн академид суралцан төгсжээ. 1956-1961 онд Цэрэг ба НАХХЭЯ-ны сайд, НАХЯ-ны сайдаар, 1961-1968 онд БНАСАУ, БНАГУ-д Элчин сайд, 1968-1969 онд НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба ДЦХЭГ-ын дарга, 1969-1978 онд БХЯ-ны сайд, 1978-1982 онд Ахмадын хорооны даргаар ажиллажээ. Армийн генерал цолтой, Монгол улсын баатар, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ. ЗХУ, Солонгос, Герман, Югослав улсын одонгоор шагнагдаж байв.

 

Цэвэгийн Нансалжав (1961-1962)
Цэвэгийн Нансалжав (1961-1962)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн

нэрэмжит шагналт Н.Орсоо

 

     1921 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт төрсөн. 1937-1942 онд Холбооны техникум, 1946-1948 онд ЗХУ-д ДЯЯ-ны дунд сургууль, 1959-1963 онд ДЯЯ-ны Дээд сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1943-1946 онд ДЯЯ-нд байцаагч, 1949-1951 онд группийн дарга, хэлтсийн дарга, 1952-1955 онд УАХЕГ-ын дарга, дэд сайд, 1958-1961 онд УЦСЕГ-ын дарга, 1961-1962 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байв. 1962-1973 онд Эдийн засгийн дээд сургуулийн орлогч захирал, Увс аймгийн АДХГЗ-ны дарга, Сайд нарын Зөвлөлд зохион байгуулагч, Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн даргаар ажиллажээ. Хошууч генерал цолтой. Байлдааны гавьяаны болон Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.

 

Будын Банзрагч (1962-1963)
Будын Банзрагч (1962-1963)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Б.Очирхуяг

     1912 онд Сүхбаатар аймгийн Дарханхаан сумын нутагт төрсөн. 1938-1941 онд ХАА-н техникум, 1941-1943 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1957-1960 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургууль төгссөн. 1943-1962 онд Намын дээд сургуульд багш, Намын Төв Хороонд лектор, Архангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ГЯЯ-нд бэлтгэл ажилтан, Төмөр замын намын хорооны орлогч, Хөвсгөл аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1962-1963 онд НАХЯ-ны сайдаар, 1963-1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, дипломат албанд болон Улсын арбитрын газарт хэлтсийн даргаар 1982 он хүртэл ажиллажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.

 

Бадрахын Жамбалсүрэн (1963-1971)
Бадрахын Жамбалсүрэн (1963-1971)

Зураач: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орхон

     1926 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт төрсөн. 1937-1945 онд дунд сургууль, 1949-1953 онд МУИС, 1960-1962 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургууль төгссөн. 1945-1962 онд дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, Намын Төв Хороонд лектор, Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1962 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХГ-ын даргаар, 1963-1971 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байв. Дэслэгч генерал цолтой. Байлдааны гавьяаны болон Алтан гадас одон, бусад медаль болон ЗХУ, Югослав, Болгар улсын одонгоор шагнагдаж байжээ.

 

Бугын Дэжид (1971-1981)
Бугын Дэжид (1971-1981)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн

нэрэмжит шагналт Н.Орсоо

 

     1927 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. 1943-1947 онд Мал эмнэлгийн техникум, 1952-1957 онд МУИС төгссөн, малын их эмч мэргэжилтэй. 1947-1970 онд малын эмч, ерөнхий эмч, аймгийн гүйцэтгэх захиргааны орлогч, нэгдлийн дарга, Төв,  Баян-Өлгий  аймгийн  Намын хорооны  нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1970-1971 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХГ-ын дарга, 1971-1981  онд НАХЯ-ны сайд,  1981-1990 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар  ажиллажээ.  Хурандаа  генерал  цолтой.  Сүхбаатарын  болон Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.

 

Өлзийхутагийн Чойжилсүрэн (1981-1982)
Өлзийхутагийн Чойжилсүрэн (1981-1982)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн

нэрэмжит шагналт Б.Насанцэнгэл

 

     1927 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутагт төрсөн. 1937-1943 онд бага, дунд сургууль, 1947-1950 онд ДЯЯ-ны төв сургууль, 1958-1963 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. 1950-1958 онд ДЯЯ-нд сайдын нарийн бичгийн дарга, ахлах төлөөлөгч, 1962-1973 онд УАХЕГ-т тасаг, хэлтсийн дарга, 1973-1976 онд дипломат албанд, 1976-1981 онд УАХЕГ-ын орлогч, Гадаад тагнуулын газрын дарга, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1981-1982 онд НАХЯ-ны сайд, 1982-1988 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, Польш улсад суух Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Дэслэгч генерал цолтой. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны одон, бусад медалиар шагнагджээ.

 

Сономын Лувсангомбо (1982-1984)
Сономын Лувсангомбо (1982-1984)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Г.Мөнхцэцэг

     1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй. 1954-1956 онд Цэргийн сургуульд багш, ангийн орлогч, 1956-1982 онд Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд, Улаанбаатар хотын дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллаж байсан бөгөөд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн байв. Хурандаа генерал цолтой. Сүхбаатарын болон Алтан гадас одон, бусад медалиар шагнагдсан.

 

Агваанжанцангийн Жамсранжав (1984-1990)
Агваанжанцангийн Жамсранжав (1984-1990)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Ц.Батжаргал

     1943 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн. 1952-1962 онд дунд сургууль, 1962-1967 онд ЗХУ-д Геодезийн дээд сургууль, 1977-1979 онд мөн улсад Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн, геодезийн инженер мэргэжилтэй. 1967-1977 онд УАХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байв. 1979-1981 онд МАХН-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, 1981-1984 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1984-1990 онд НАХЯ-ны сайдаар ажилласан. Дэслэгч генерал цолтой. Байлдааны гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнагдсан.

 

Батцагааны Цийрэгзэн (1990-1991)
Батцагааны Цийрэгзэн (1990-1991)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн

нэрэмжит шагналт Б.Насанцэнгэл

 
     1941 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 1951-1961 онд дунд сургууль, 1961-1966 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, испани хэлтэй. 1966-1967 онд УАХЕГ-т төлөөлөгч, 1967-1970, 1975-1979, 1983-1984 онд дипломат албанд, 1970-1975 онд УАХЕГ-т ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 1979-1981 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1981-1983 онд УАХЕГ-т хэлтсийн дарга, 1984-1990 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХЕГ-ын дарга, 1990 оны 4-р сараас 1990 оны 10-р сар хүртэл УАБХЕГ-ын даргаар ажиллаж байсан.
2001-2002 онд ТЕГ-т зөвлөхөөр ажиллаж байв. Хошууч генерал цолтой. Цэргийн гавьяаны болон Алтан гадас одон, бусад медаль, гадаадын одон, медалиар шагнагджээ.

 

Жаалхүүгийн Баатар (1991-1993)
Жаалхүүгийн Баатар (1991-1993)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн

нэрэмжит шагналт Н.Орсоо

 

     1945 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт төрсөн. 1954-1962 онд дунд сургууль, 1973-1978 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. 1963-1973 онд сэргийлэгч, төлөөлөгч, 1978-1983 онд ахлах төлөөлөгч, тасгийн дарга, 1983-1988 онд хэлтсийн дарга, 1988-1990 онд гадаадад томилолтоор, 1990-1993 онд УАБХЕГ-ын дарга, 1991 оны 6-р сараас 8-р сар хүртэл Архив бүртгэлийн албаны дарга, 1996 оны 9-р сараас 1996 оны 12-р сард ТТГ-ын даргаар тус тус ажилласан. Хууль зүйн ухааны доктор, хошууч генерал цолтой. Байлдааны гавьяаны улаан туг, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.

 

Далхжавын Сандаг (1993-1996)
Далхжавын Сандаг (1993-1996)

Зураач: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Орхон

     1954 онд Улаанбаатар хотод төрсөн. 1961-1971 онд дунд сургууль, 1971-1975 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, англи, япон хэлтэй. 1975-1978 онд УАХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1979-1985, 1996-2001 онд дипломат албанд, 1985-1989 онд УАХЕГ-т тасаг, хэлтсийн орлогч, 1989-1993 онд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд УАБХЕГ, ТТГ-ын даргаар ажилласан. Хошууч генерал цолтой. Цэргийн гавьяаны одон, бусад медалиар шагнагдсан.

 

Жамсрангийн Энхнасан (1996-2001)
Жамсрангийн Энхнасан (1996-2001)

Зураач: Монголын Урчуудын эвлэлийн

нэрэмжит шагналт Б.Насанцэнгэл

 

     1954 онд Улаанбаатар хотод төрсөн.  1961-1971 онд дунд сургууль, 1973-1979 онд ЗХУ-ын Эрхүү хотын УИС-ийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1979-1991 онд Цэргийн прокурорт мөрдөн байцаагч, гарнизоны прокурор, барилгын цэргийн прокурор, Цэргийн ерөнхий прокурорын орлогч, 1991-1993 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын тамгын газарт зөвлөх, 1993-1996 онд Улсын Ерөнхий прокурорын орлогч, хотын прокурор, 1996-2001 онд УАБХГ, ТЕГ-ын даргаар тус тус томилогдон ажиллажээ. Цэргийн хүндэт медаль болон ойн медалиар шагнагджээ.

 

Мандаахүүгийн Батсайхан (2001-2004)
Мандаахүүгийн Батсайхан (2001-2004)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Г.Мөнхцэцэг

     1955    онд Улаанбаатар хотод төрсөн. 1962-1972 онд дунд сургууль, 1972-1978 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд ургууль төгссөн, хуульч мэргэжилтэй, хятад хэлтэй. 1978-1989  онд  УАХЕГ-т төлөөлөгч, ахлах  төлөөлөгч,  тасгийн дарга, хэлтсийн орлогч, 1993-1996 онд УАБХЕГ-т ахлах ажилтан, хэлтсийн дарга, 1989-1993 онд дипломат албанд, 1996-2001 онд хувийн компанид болон УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд ажилтнаар, 2001-2004 онд ТЕГ-ын даргаар ажилласан. Хууль зүйн байнгын хороонд ажилтнаар, 2001-2004 онд ТЕГ-ын даргаар ажилласан. Хурандаа цолтой. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт болон бусад медалиар шагнагджээ.

 

Баянмөнхийн Билэгт (2004-2006)
Баянмөнхийн Билэгт (2004-2006)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Г.Мөнхцэцэг

     1960 онд Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн. 1968-1978 онд дунд сургууль, 1978-1980 онд Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1983-1986 онд МУИС, 1996-1999 онд "Отгонтэнгэр" их сургуулийг тус тус төгссөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй. 1977 оноос Зөвлөлтийн геологи хайгуулын экспедицэд туслах ажилчин, 1980-1981 онд Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, 1981-1982 онд Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцад засварчин, 1986-1988 онд Элс хайрганы "Сонсголон" компанид нягтлан бодогч, 1989-1990 онд "СОТ-2" трестэд нягтлан бодогч, 1990-1992 онд Монголын ардчилсан холбооны тэргүүлэгч гишүүн, улс төрийн ажилтан, 1992-1996 онд "Ардчилал" сонины сурвалжлагч, эрхлэгч, 1996-1998 онд ХААҮЯ-нд газрын дарга, 1999-2000 онд Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, 2004-2006 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус ажиллажээ

 

Наваансүрэнгийн Ганболд (2006-2007)
Наваансүрэнгийн Ганболд (2006-2007)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Ц.Батжаргал

     1955 онд Улаанбаатар хотод төрсөн, 1963-1971 онд дунд сургууль, 1971-1975 онд Төмөр замын техникум, 1984-1988 онд ОХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, магистр. 1975-1979 онд Улаанбаатар Төмөр замын илчит тэрэгний депод засварчин, мастер, 1979-1984 онд УБТЗ-ын Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, 1988-1990 онд мөн ангид ахлах төлөөлөгч, Цагдан сэргийлэх ангийн дарга, 1990-1994 онд Эрдэнэт хотын Цагдан сэргийлэхийн хэлтсийн дарга, 1994-1996 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 1996-1998 онд Нийслэлийн цагдаагийн Хэв журмын хэлтсийн дарга, 1998-2006 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга,  мөн оны 3-р сарын 15-наас 2007 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэл Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус ажиллажээ. Хурандаа цолтой. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагджээ.

 

Равдангийн Болд (2007-2012)
Равдангийн Болд (2007-2012)

Зураач: ОХУ-ын Буриад улсын гавьяат Б.Дашням

     Улаанбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, Цэргийн Ерөнхий Дээд сургууль, хуучин ЗХУ-д цэргийн дипломатын сургууль, АНУ-д батлах хамгаалах удирдлагын дамжаа тус тус дүүргэсэн. Түүхийн ухааны доктор. Ардын Армийн дугаар ангид улс төрийн ажилтан, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газарт офицер, ГЯЯ-нд ажилтан, Япон улсад суугаа ЭСЯ-нд атташе, БХЯ-ны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал, Тагнуулын Төв Газрын дэд дарга, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга (1997-2003), АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд (2003-2007) зэрэг албыг хашжээ. Тагнуулын Ерөнхий Газрын даргаар 2007 оны 11 дүгээр сарын 23-нд томилогдож, 2012 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4 удаа, Цэргийн гавьяаны одон болон бусад медалиудаар шагнагдсан.

 

Балданжавын Ариунсан (2013-2014)
Балданжавын Ариунсан (2013-2014)

Зураач: Соёлын тэргүүний ажилтан Г.Мөнхцэцэг     
 
     Инженер геологич, эдийн засагч мэргэжилтэй, доктор(Ph). 1981-1997 онуудад Барилгын зургийн төв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, ГХ хэлтсийн дарга, ерөнхий захирал, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт Газрын дарга, 2004-2008 онд УТЕГ-т дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-нд дэд сайд, 2012.11.30-2013.03.19-нийг хүртэл Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.
 
ТЕГ-ын даргаар 2013 оны 5 дугаар сарын 18-нд томилогдож, 2014 оны 11 дүгээр сарын 26-ныг хүртэл ажилласан.

 

Батын Хурц (2014-2017)
Батын Хурц (2014-2017)

Зураач: ОХУ-ын Буриад улсын гавьяат Б.Дашням
 
     Хошууч генерал Б.Хурц Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Сөрөх тагнуулын академид тус тус суралцан төгссөн.
 
     1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер, Москва дахь төлөөлөгч, 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, 2002-2003 онд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайдын яаманд 1 дүгээр нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын орлогч, газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” хувьцаат компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, 2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга, 2014-2017 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан. 
 
     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар хошууч генерал цолоор шагнуулсан.  Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагдсан. 

 

Доржпаламын Гэрэл (2012-2013, 2017-…)
Доржпаламын Гэрэл (2012-2013, 2017-…)

Зураач: ОХУ-ын Буриад улсын гавьяат Б.Дашням

     Тагнуулын ерөнхий газрын дарга, бригадын генерал Доржпаламын Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсролын байдал:

1971-1975 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль;

1981-1983 онд Токиогийн гадаад хэлний дээд сургууль.

Ажилласан байдал:

1975-1984 онд НАХЯ-нд төлөөлөгч, ахлах төлөөлөгч;

1984-1989 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд атташе;

1989-1993 онд УАБХЕГ-т ахлах төлөөлөгч;

1997-1998 онд УАБХЕГ-т Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга;

1998-2003 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Зөвлөх;

2003-2005 онд ГХЯ-ны Консулын газрын захирал;

2005-2008 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга;

2008-2011 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд;

2012-2013 онд ТЕГ-ын дарга;

2013-2017 онд ГХЯ-нд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улаанбаатар санаачлага” асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 305 дугаар тогтоолоор ТЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, Монголын Элчин сайд нарын клуб, Монголын самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Монголын Таеквондогийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн,  Монголын үндэсний олимпын хорооны ”Алтан од” шагналтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавъяаны одон, Байлдааны гавъяаны одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

ГХЯ-ны “Хүндэт дипломатч”, ТЕГ-ын “Хүндэт ажилтан” зэрэг 14 байгууллагын хүндэт ажилтан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 232 дугаар зарлигаар цэргийн дээд цол, бригадын генерал цол хүртсэн.

 

Хөшөө дурсгал
Хөшөө дурсгал

 

 

НАХЯ-ын 50 жилийн ой 

Ардын хувьсгалын партизан, эрэлхэг чекист Цогтын Гомбо