Сар шинийг угтан ахмадуудаа хүлээн авлаа

Нийтэлсэн: 2018-02-12

Билгийн тооллын XVII жарны Шороон нохой жилийн сар шинийн босгон дээр Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд уламжлал ёсоороо байгууллагын ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр ахмадыг “Хүндэт ажилтан” цол, тэмдгээр шагнаж, нэр бүхий ахмадуудыг “Тагнуулын алдар-I”, “Аюулгүй байдлын төлөө-I” медалиар шагнав. Насны тэгш ой нь тохиож байгаа зарим ахмадууд болон нэр бүхий хүмүүст нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгож, нийт ахмадуудад гарын бэлэг гардууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа Төмөр замын дуу, бүжгийн  чуулгын уран бүтээлчдийн тоглолт боллоо.