ДАШИЙН ЦЭДЭВ (1946-1949 он)

1912 онд Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутагт төрсөн. 1929-1932 онд Эрхүү хотод "Монгол курс", 1940-1944 онд мөн хотын Багшийн дээд сургуульд суралцан багшийн мэргэжил эзэмшжээ. 1932-1940 онд багш, хичээлийн эрхлэгч, захирал, 1944-1946 онд Засгийн газарт референт, 1946-1949 онд ДЯЯ-ны сайдаар ажиллаж байв. 1949-1956 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга, 1956-1959 онд аспирантурт суралцан түүхийн ухааны дэд доктор хамгаалжээ. 1959-1968   онд   Эрдэм    шинжилгээний   хүрээлэнд   ахлах   ажилтан, Түүхийн хүрээлэнгийн  захирал  болон  дипломат  албанд  ажиллажээ.  Хошууч  генерал цолтой,   Сухбаатарын   болон   Байлдааны   гавьяаны   улаан   туг,   Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад медалиар шагнагдаж байжээ.