ДАМДИННЭРЭНГИЙН БАТАА (1951-1952 он)

1914 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн. 1927-1930 онд Сангийн яам, Эвлэлийн төв хороонд бичээч, хэлтсийн эрхлэгчээр, 1930-1939 онд радист, холбоо, радио буудлын дарга, байцаагч, 1939-1948 онд туслах, жинхэнэ төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга, 1948-1949 онд газрын дарга, 1949-1951 онд орлогч сайд, УАХГ-ын дарга, 1951-1952 онд ДЯЯ-ны сайд, 1942-1943 онд ЗХУ-д курст, 1952-1955 онд Намын төв сургуульд суралцжээ. 1955-1966 онд Цэрэг ба НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УАХГ-ын дарга, орлогч сайд, 3-р хэлтсийн даргаар ажиллаж байв. 1966-1975 онд Вьетнам, Румын, Куба, Болгар улсад Элчин сайдаар ажиллажээ. Хошууч генерал цолтой, Сүхбаатарын болон Байлдааны гавьяа, Алтан гадас одон, бусад медалиар шагнагджээ.