Эрчим хүчний салбар дахь төрийн өмчит компаниудад сургалт зохион байгуулав

Тагнуулын байгууллагаас 2018.12.05-нд “ДЦС-3” ТӨХК-д, 2018.12.11-нд “ЦДҮС” ТӨХК-д, 2018.12.13-12.14-ний өдрүүдэд “ДЦС-4” ТӨХК-д “Терроризмын тухай ойлголт өнөөгийн нөхцөл байдал”, “Эрчим хүчний салбарт үйлдэгдэж болзошгүй террорист үйлдэл, анхаарах асуудал”, “Тэсэрч дэлбэрэх бодисын төрөл, хэлбэр, бүтэц хор хөнөөл”, “Олон улсад үйлдэгдэж буй террорист халдлагад ашигладаг гар хийцийн тэсрэх бөмбөг” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулав.

Мөн сургалтын үеэр “ДЦС-4” ТӨХК дээр 2018.11.11-ний өдөр түлшний цехийн бульдозерын жолооч Д.Алтангадас нүүрсэн сан дээрээс тэсрэх зүйл илрүүлэн Улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг хангахад томоохон хувь нэмэр оруулсныг үнэлж, ТЕГ-ын даргын тушаалаар “ДЦС-4” ТӨХК-ийн түлшний цехийн бульдозерын жолооч Д.Алтангадасыг “Аюулгүй байдлын төлөө” 3-р зэргийн медалиар шагнаж гардуулав.

НИЙТЭЛСЭН: 2018-12-14 өдөр 18:09:1 цаг