ЭНЭ оны 1-р сарын 11-нд Тайванийн парламентын сонгуульд Ардчилсан Дэвшилтэт Нам (АДН) олонхын санал авч, түүний удирдагч Цай Инвэнь ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. Гоминдань намаас түүний эсрэг “орон нутгийн Дональд Трамп” гэсэн хочийг авсан Хань Гоюй өрсөлдсөн ч 40-өөс доош хувийн санал авч ялагдав. Парламентын сонгуульд Гоминдань нам 38 суудал авсан нь өмнөхөөсөө ердөө гурваар их болжээ. Харин Ардчилсан Дэвшилтэт Нам 113 суудлаас 61-ийг авч дийлэнх хэвээр үлдэв. Тайваньд ийнхүү салан тусгаарлагч талынхан засгийн эрхийг авсанаар АНУ, Хятад хоёрын зөрчилдөөний бас нэг шалтгаан болохоор байна. АДН нь арлын тусгаар тогтнолыг дэмждэг гол хүчин бөгөөд тэднийг тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглахад хятадын болзошгүй түрэмгийлэл цор ганц аюул гэгддэг. Иймээс Бээжин АДН болон Цай Инвэнийн ялалтыг таатай хүлээж авсангүй. Иймд сонгууль ямар нөхцөлд болсон, үүнээс үүдэн ойрын ирээдүйд Хятад, АНУ-аас ямар арга хэмжээ авагдаж болзошгүй байгаа нь олон улсын анхаарлын төвд байна.
Тайванийн улс төрийн систем нь олон талаараа онцлогтой боловч Америктай төстэй. Салан тусгаарлагчдын эрх ашгийг төлөөлдөг Ардчилсан дэвшилтэт болон эх газарт илүү үнэнч, түүнтэй хамтран ажилладаг Гоминьдан гэсэн хоёр үндсэн нам байна. Бусад улс төрийн хүчин туслах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сонгуульд ихэвчлэн таваас долоон хувийн санал авдаг. АНУ-тай ижил төстэй байдал нь сонгуулийн компанит ажлын үеэр илт харагдав. Тухайлбал, хоёр гол өрсөлдөгч болох АДН-аас нэр дэвшсэн Цай Инвень, Гоминьдан намаас дэвшсэн Хань Гою нарын тулаан 2016 оны Хиллари Клинтон, Дональд Трамп нарын тулаантай тун төстэй байв. Цай Инвений байр суурь Бээжинг бухимдуулдаг нь 2015 онд БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жинпинтэй хүртэл уулзаж байсан өмнөх удирдагч Гоминьданы намын Ма Иньжүгээс үүдсэн Бээжингийн олон итгэл найдварыг эхний дөрвөн жилдээ үгүй хийснээр тодорхойлогдоно.
Цай Инвений байр суурь Бээжинг бухимдуулдаг нь 2015 онд БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жинпинтэй хүртэл уулзаж байсан өмнөх удирдагч Гоминьданы намын Ма Иньжүгээс үүдсэн Бээжингийн олон итгэл найдварыг эхний дөрвөн жилдээ үгүй хийснээр тодорхойлогдоно.
1992 онд Коммунистууд болон Гоминьданчууд нар хууль ёсоор Тайванийг “нэгдмэл, хуваагдашгүй Хятад” -ын нэг хэсэг гэж үзсэн. 21-р зуунд Гоминьдан нь коммунистуудын хамтран зүтгэгч болохыг хүсч байгаа нь эдийн засагт хамтран ажиллаж, нийт хятадын үнэт зүйлийг хүлээн авна гэсэн үг байлаа. Тайваний ерөнхийлөгч Ма Иньжүг тухайн үед ямар ч шинэ баримт бичигт гарын үсэг зураагүй боловч дүр төрх нь “Тайвань эх газар луу аажмаар зүглэж байна” гэсэн Бээжингийн итгэл үнэмшилд нийцэж байв. Түүнчлэн БНХАУ Тайванийг эдийн засгийн хувьд амжилттай дарж байсны дээр, 2018 оны орон нутгийн сонгуульд Гоминьдан нам итгэлтэйгээр ялалт байгуулж, ерөнхийлөгч Цай Инвэйн нэр хүнд доогуур байсан зэргээс үзэхэд 2018 оны төгсгөл – 2019 оны эхээр ч үйл явдал гаднаасаа ийм байдалтайгаар харагдаж байв. Түүнчлэн Тайваний эдийн засагт үүссэн нөхцөл байдал Цай Инвэйн байр суурийг ноцтой дордуулсан юм. Цай эдийн засгийн өсөлтийг хангаж чадаагүй нь цэргийн тэтгэврийн шинэчлэлийг амжилттай хийгээгүйн дээр нам нь авлигын дуулианд өртсөнтэй холбоотой байв. Дээр нь эсрэг хүйсийн гэрлэлтийг хууль ёсны болгосон нь Тайваний консерватив сонгогчийг бухимдуулахын зэрэгцээ арлыг олон улс хүлээн зөвшөөрөх асуудал багасаж, Тайванийг “жинхэнэ Хятад” хэмээн дэмжиж байсан улсуудын тоо 21-ээс 15 болж буурсан. Гэхдээ 2019 онд хийсэн судалгаанаас харахад Тайванийн иргэдийн 80 орчим хувь нь хятадтай улс төрийн холбоотой байхаас татгалзаж байгаагийн дээр өөрсдийгөө тусдаа үндэстний нэг гэж үздэг хүмүүсийн тоо тогмол нэмэгдсэн байна. Тайванчууд статус квогийн аливаа өөрчлөлт нь эх газраас цэргийн хариу арга хэмжээ авахад хүргэнэ гэдгээс болгоомжилдог нь сонгуулийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Гэтэл сонгуулийн дүн Бээжингийн таамаглаж байснаас зөрөв.
Цай Инвэйн ялалтыг хоёр хүчин зүйл хангасан. Нэгдүгээрт, АНУ түүнийг нэр дэвшихэд үг дуугүй дэмжиж, Тайванийн элит хүрээнд байр сууриа бэхжүүлэхэд тусалсан. Үүнд, хэдэн арван жилийн дараа АНУ, Тайванийн ерөнхийлөгчийн туслахууд Жон Болтон, Ли Дэйв нар үндэсний аюулгүй байдлын асуудлаар 2019 оны 5-р сард анхны уулзалт хийсэн. 2016 оны сонгуулийн үр дүн зарлагдсаны дараа Трамп Цайгаас баяр хүргэсэн дуудлагыг хүлээн авахдаа Вашингтонд хүндэтгэхээр амласан “Нэг Хятад” гэсэн зарчмыг зөрчсөн. Үүний дараахан Тайванийн ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан бус хувийн айлчлал нь хятадуудыг сандаргаад авав. Уг хөтөлбөрт конгрессын гишүүдтэй хийх уулзалт орсон байв. 2019 оны 7-р сард АНУ-ын Төрийн департамент хятадыг дургүйцэж байсан ч танк, зенитын пуужингийн иж бүрдэл бүхий 2.2 тэрбум долларын үнэтэй зэвсгийг нийлүүлэхийг дэмжсэний төлөө Тайванийн эрх баригчид америкийн Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлсэн. Нийт дүнгээрээ АНУ Тайваньд 66 тэрбум долларын F-16 сөнөөгч онгоцыг зарахаар болсон. 2019 оны 12-р сард АДН нь “гадны дайсагнасан хүчин” -тэй тэмцэх тухай нөлөө бүхий хуулийг баталсан нь хятадын үйл ажиллагааны эсрэг чиглэсэн нь ойгомжтой. Тус хуулиар ардчилсан үйл явцад ямар нэгэн хүчин хөндлөнгөөс оролцохыг хориглосон. Үүнд БНХАУ хатуухан эсэргүүцэл зарлаад зогсохгүй Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгчийн дүр төрх рүү халдсан суртал ухуулгыг дэлгэрүүлж, Бээжингийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа “Жэньминь жибао” өдөр тутмын сонинд Цайг “хувийн амьдралдаа ноцтой асуудалтай, үндэстний нэгдмэл байхын эсрэг этгээд, хүнтэй гэрлээд, хүүхдээ асраад явж байсан бол хүн шиг амьдрах боломжтой” гэх зэргээр дайрах болсон. Үүгээр зогсохгүй Бээжин Тайваний эдийн засагт хүндрэл учруулж байснаас аялал жуулчлалын салбар хамгийн их хохирсон. Үүнд, коммунист нам иргэдээ арал руу бүлгийн аялал хийхийг хориглосны улмаас жуулчдын урсгал гуравны нэгээр хорогдсон. Хятад бол Тайванийн худалдааны гол түнш бөгөөд тэдний мөнгөний эргэлт 200 тэрбум доллараас илүү юм.
Цай Инвений байр суурь Бээжинг бухимдуулдаг нь 2015 онд БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жинпинтэй хүртэл уулзаж байсан өмнөх удирдагч Гоминьданы намын Ма Иньжүгээс үүдсэн Бээжингийн олон итгэл найдварыг эхний дөрвөн жилдээ үгүй хийснээр тодорхойлогдоно.
Сонгуулийн дүнд Цайн байр суурийг бэхжихэд нөлөөлсөн хоёрдахь маш чухал хүчин зүйл бол Хонконг дахь эсэргүүцлийн жагсаал болов. Цай Инвень өнгөрсөн хугацаанд Хонконгийн бослого хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж, дотоодод улс төрийн оноогоо хурдан олж авав. Хонконгийн бослого хөдөлгөөн нь Тайваний иргэдэд эх газрын хятадыг дагавал улс төрийн эрхээ энэ мэтээр боомилуулах болно гэсэн итгэл үнэмшлийг тодорхой төрүүлсэн нь Цай Инвэйн сонгуулийн үнэггүй суртчилгаа болов. Хонконг, Тайванийн асуудал хоорондоо нягт уялдаатай бөгөөд эх газрын талыг баримтлагч улстөрчид засгийн эрхэнд эргэж ирнэ гэсэн горьдлого байсан ч Бээжин юу ч хийж чадсангүй. Сонгуулийн үеэр Тайваний Ардчилсан дэвшилтэт нам арлын гадна ажиллаж, коммунист хятадтай ойртохыг хүсэхгүй байгаа тайваньчуудад хандсан суртал ухуулгын ажлыг хүчтэй явуулжээ. Ингэхдээ Хонконгийн хувь заяаг давтахыг хүсэхгүй байгаа бол бидний төлөө саналаа өг гэсэн тактик баримталснаар зорилгоо биелүүлэв. Тус арал дахь салан тусгаарлагчдын ялалт нь урьд өмнө төдийлөн тодорхой болоогүй нэг чухал зүйлийг илтгэсэн нь тайванчууд улс төрийн бодлогыг эдийн засгаас дээгүүр тавьж байгаа явдал болов. Ийнхүү тайваньчуудын сонголтыг тайван замаар өөрчлөх нь бараг боломжгүй нь хятадад улам бүр ойлгомжтой болж байна. Цай Инвэнь эдийн засгийн асуудалтай тулгарч байгаа тул олон тайваньчууд гадагшаа ажилд явахад бэлэн байна, түүний дотор эх газар ч багтана. Гэсэн сонгуульд Ардчилсан намын хоёр дараалсан ялалт нь хүн ам, үймээн самуунтай байгаа хэдий ч хувь заяагаа эх Хятадтай холбохыг хүсэхгүй байгааг харуулав. Ийм нөхцөл байдалд Тайванийг АНУ зайлшгүй дэмжих арга хэмжээ авч байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хамгийн түрүүнд Цай Инвэнийг дахин сонгогдсонд нь баяр хүргэж, түүний тэсвэр тэвчээрийг магтаж Тайванийг “сайн сайхны хүч” гэж тодорхойлоод, түүнийг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн ардчиллын загвар гэж нэрлэв.