92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Геостратегийн сөргөлдөөний “Хоёрдугаар фронт”: Европ-2

ГЕОСТРАТЕГИЙН сөргөлдөөн худалдаа, эдийн засаг, технологи, нийгэм, цэрэг, улс төрийн өргөн хүрээнд  дэлхийн бараг өнцөг бүрд явагдаж геполитикийн  шинэ эсгүүрийг бий болгож. Түүний тэргүүн шугам, “нэгдүгээр фронт” нь АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа, эдийн засаг, технологийн салбарт “худалдааны дайн” хэлбэрээр өрнөж байгаа бол “хоёрдугаар фронт” нь дэлхийн худалдааны эргэлтийн хамгийн том төв, Европод болж байна. Европ дахь  талбар нь фронтын нэг шугамгүй, олон сөргөлдөгч талуудтай, олон давхаргыг хамарсан “гаж дайн” (drole de querre-франц, гаж, жиг, хөгийн) хэлбэртэй болж байна уу? Энд уламжлалт анд нөхдүүд болох Европын холбоо, АНУ сөргөлдөж, ХБНГУ, ОХУ  ашиг сонирхлоо нэгтгэж,  БНХАУ  баруун Европын өндөр технологи, стратегийн дэд бүтцүүдийг “эзэлж”, Зүүн болон Төв Европод “нэвтэрч”, Европын холбоо “Брексит”-ээр эмтэрч, “шинэ”, “хуучин” гишүүдээр хуваагдан, “жижиг” хэмээх Польш “томорч”  байна.  Хоёрдугаар фронт дээрх АНУ-Европын холбооны сөргөлдөөний тухай эхний цувралд өгүүлсэн бол АНУ-ОХУ-ын сөргөлдөөн Европ дахь байгалийн хийн зах зсээлд хэрхэн өрнөж буй талаар энд өгүүлэх болно.

Байгалийн хийн геостратегийн шинэ тогтолцоо ба Европ

ЕВРОПЫГ  хэдийгээр “хоёрдугаар фронт” хэмээж байгаа боловч энэ нь 1 их наяд 257 тэрбум ам.долларын тив дамнасан худалдааны эргэлт бүхий дэлхийн хамгийн том зах зээл юм. АНУ-БНХАУ-ын худалдааны 736 тэрбум ам.долларын эргэлтээс даруй хоёр дахин том учраас тэр хэмжээгээрээ геостратегийн сөргөлдөөн хурц явагдахаар байсан боловч “хэвийн бус, жиг, гаж”, “суумал” (Sitzkrieg-герм.) дайн гэж хэлж болохоор харьцангуй намжмал боловч үе ширүүсэж байна. Дэлхийн хоёрдугаар дайны эхэнд Их Британи, Франц, Герман зэрэг улсуудын хооронд  фронтын шугамын дагуу идэвхтэй тулалдаан явагдахгүй байсан “гаж дайны” үеийг санагдуулам явагдаж буй тухай бид эхний цувралд өгүүлсэн.

Энэ байдал АНУ-Европын холбооны улсуудын хоорондох сөргөлдөөнд ажиглагдаж байсан бол харин АНУ-ОХУ-ын Европын байгалийн хийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн хурц хэлбэртэй явагдаж байна. АНУ өмнө нь ч Европын улс орнуудын эрчим хүч, түүний дотор байгалийн хийн зах зээлд ОХУ-ын нөлөөлөл, давамгайлал тогтохыг хязгаарлах, Ойрх Дорнод, Умард Африкаас аль болох хямд, найдвартай, тогтвортой нийлүүлэлттэй байхыг цэрэг, улс төрийн хүчээр хангахыг зорьдог холбоотон байсан. Харин энэ удаад Европын байгалийн хийн зах зээлийн тогтцыг бүхэлд нь эвдэж АНУ-ын занараас гаргасан их хэмжээний хийгээр бүхэлд нь хангах шинэ тогтцыг бий болгохоор зорьж байгаа нь “хоёрдугаар фронтын” бас нэг онцлог юм.

Stratfor-ийн шинжээч Роберт Д.Каплан 2012 онд “занарын хувьсгал хийгдэж дэлхий нийтийн дүр төрх өөрчлөгдөнө” гэсэн нь өнөө тохиож, АНУ төдийгүй дэлхий нийтийн геополитик, аюулгүй байдал, геостратегийг эрс өөрчилж байна. Австрали, Катар, ОХУ, Иран, Нигер, Алжир зэрэг нийлүүлэгчид ба АНУ, Европ, Япон зэрэг гол хэрэглэгчид бүхий тогтоц өөрчлөгдөв. Хамгийн том хэрэглэгч АНУ нийлүүлэгч болж, БНХАУ хамгийн том хэрэглэгч боллоо.

Сүүлийн таван жилийн дотор “занарын хувьсгалын” үр дүнд АНУ байгалийн хий, газрын тосны томоохон үйлдвэрлэгч болж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, томоохон экспортлогч болж Зүүн Хойд Ази, Европт их хэмжээгээр экспортлох сонирхолтой байна. АНУ-ын зүгээс Европт шингэрүүлсэн байгалийн хий их хэмжээгээр нийлүүлж, нийлүүлэлт нь 181 хувиар нэмэгдэж 10 тэрбум шоо метрт хүрсэн бол цаашид жилд 110 тэрбум шоо метр болохоор зорьж байна. Европ тивийн орнуудын (Европын холбоо-28 болон бусад) байгалийн хийн хэрэгцээ жилд 581 тэрбум шоо метр, үүний 254 тэрбумыг дотоодын олборлолтоор (Норвеги, Их Британи, Нидерландын нийлүүлэлтийг оролцуулаад) хангадаг. 325.5 тэрбумыг импортоор авдаг байна. Энэ үлэмж хэрэгцээг хангахын тулд ОХУ 201.8, Алжир 48.8, Катар 23.4, Нигер 13.1, Иран 8.0 тэрбум шоо метрийг 2018 онд нийлүүлсэн. Энэ тогтцод АНУ 110 тэрбумыг нийлүүлж эхэлсэнээр даруй хоёрдогч том нийлүүлэгч болж шинэ зах зээлийн дахин хуваарилалт үүснэ. Европын байгалийн хийн зах зээлд нөлөөгөө тогтоохын тулд өрсөлдөгч болох ОХУ, Ойрх дорнод, Африкийн орнуудад чиглэсэн улс төр, эдийн засгийн арга хэмжээг авч байна. Геостратегийн сөргөлдөөн аж үйлдвэрийн гол хэрэглэгдэхүүн болох байгалийн баялаг, түүхий эд, экспортын зах зээл, тээврийн шугам, дамжуулах хоолойн дагуу явагддагийг ХХ зуунд Африк, Ойрх Дорнод, Персийн булан, Латин Америк, ХХI зуунд Иран, Сири, Венесуэлд болж буй үйл явдлаас харж болно.

Stratfor судалгааны төвийн шинжээч Роберт Д.Капланы 2012 онд хэлснээр “занарын хувьсгал хийгдэж дэлхий нийтийн дүр төрх өөрчлөгдөнө” гэсэн нь өнөө тохиож байна. Энэ байдал АНУ төдийгүй дэлхий нийтийн геополитик, аюулгүй байдал, геостратегийг эрс өөрчилж байна. Австрали, Катар, ОХУ, Иран, Нигер, Алжир зэрэг нийлүүлэгчид ба АНУ, Европ, Япон зэрэг гол хэрэглэгчид бүхий тогтоц өөрчлөгдөв. Хамгийн том хэрэглэгч АНУ нийлүүлэгч болж, БНХАУ хамгийн том хэрэглэгч боллоо. Хэдийгээр АНУ дэлхийн хийн нийлүүлэлтийн 5%-г экспортолж байгаа боловч цаашид олборлох, хий шингэрүүлэх, тээврийн шинэ хүчин чадлуудыг ашиглалтад оруулж өдөрт 10 тэрбум шоо фут экспортолж дэлхийн нийтийн 38 тэрбум шоо фут/өдөр-ийн 25%-д хүргэхийг зорьж байна. Шинэ эсгүүр бүрд холбоотон болон дайсагнагч нь солигдож байдаг тул байгалийн хийн асуудалд АНУ Европын холбооны хамгаалагч бус харин аль болох өндөр үнээр, ихийг нийлүүлэх “сөрөг ашиг сонирхолтой” тал болж байна.

Европын холбооны улсуудын хувьд байгалийн хийн асуудалд хоёрдмол байр суурьтай болоод байна. Хоолойгоор нийлүүлэгдэж байгаа хямд хийг хэрэглэх, Орос-Герман-Францын хамтарсан “Умард урсгал-2”, Өмнөд болон Зүүн Европт нийлүүлэх “Өмнөд урсгал” (2016 оноос “Түрэг урсгал”)-ын төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Нэг талаас ОХУ-ын хямд хийг хэрэглээд сурчихсан, хийн хоолойн дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулчихсан байгаа тул ОХУ-тай ашиг сонирхлоо нэгтгэх стратеги баримталж байна.

2018 онд АНУ-ын шингэрүүлсэн хийн (LNG) экспорт дөрөв дахин нэмэгдэж, жилийн эцэст 5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2019 онд 12 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр үед ийм экспорт нь илүү ашигтай. Гэвч өндөр үнэ зах зээл, эрэлт нийлүүлэлтээс гэхээсээ улс төр, геополитикийн хүчин зүйлээс илүүтэй хамаарч, гол нийлүүлэгч нь буурай улсууд байж ирсэн бол энэ удаад “хүчтэй умард” АНУ болж, өмнө нь тогтсон дүр төрхийг өөрчилж байна. Д.Трамп 2017 оны 6 дугаар сард “Америкийн эрчим хүчний давамгайллын” (American energy dominance)[2] бодлогыг боловсруулж мөрдөхөө, харин 2018 оны 12 дугаар сард газрын тосны 75 жил үргэлжилсэн хараат байдлаас АНУ гарч импортлогч бус цэвэр экспортлогч улс болсныг зарласан байдаг.

Мөн улс төр, нийгэм, эдийн засгийн систем тогтворгүй, хэврэг, бага гэхээр хүчин зүйлд ч эмзэг болж, гарах магадлал багатай “хар хун” гэх үйл явдал үлэмж үр дагаварыг бий болгож байгаагийн нэг жишээ бол занар гэх “хэрэггүй шахуу” түүхий эдээс хий олборлох фракинг технологи гарснаар геостратегийн томоохон өөрчлөлт бий болгож буй явдал юм. Энэ “хар хун” нь Европ дахь хоёрдугаар фронтын өнөөгийн дүр төрхийг эрс өөрчилж байна.

Шинэ геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтэд аюулгүй байдлын шинэ эрсдэлүүд бий болж байна. Газрын тос, байгалийн хийн асуудал АНУ, БНХАУ-ын худалдааны дайны нэг хэсэг нь болсон. Улмаар хоёр улсын хүрээнээс даван Европын холбоонд “хоёрдугаар фронт” хэлбэрээр түгэх, Ойрх Дорнод, түүний дотор Иран, Персийн буланд хямралт байдал үүсэх, өрнөдийнхөн ОХУ-ын эсрэг хоригоо чангатгах, Украинд зүүн бүс нутагт сонгууль явуулах зарчмыг тодорхойлсон “Штайнмайерын загварыг” эсэргүүцсэн 20000 хүн оролцсон жагсаал Киевт болсон зэргээр байдал улам хурцдах эрсдэлүүд үүсч байна.

Европын хийн зах зээлийн төлөөх АНУ-ОХУ-ын сөргөлдөөн

ЕВРОПЫН холбооны газрын тос, байгалийн хийн томоохон зах зээлд шинэ том нийлүүлэгч-тоглогч гарч ирснээр өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байна. ОХУ-АНУ-ын сөргөлдөөн эрчимтэйгээр явагдаж улс төрийн зөрчил, сөрөг үр дагваруудаар илэрч байна. АНУ-ын зүгээс “Умард урсгал-2”-д хамрагдаж буй компаниудыг худалдааны хориг арга хэмжээнд хамруулах, Европын улсуудад үйлдвэрлэсэн автомашинд тавих импортын татварыг 2.5 хувиас 25 хувь болгохоо мэдэгдээд буй. Эдийн засгийн хувьд одоогоор АНУ-аас тээвэрлэсэн хий нь ОХУ-аас хийн хоолойгоор, Катар, Иран, Норвеги зэрэг Ойрх дорнодын орнуудаас далайн тээврээр нийлүүлж буй үнээс 25-30 хувиар үнэтэй байгаа. АНУ-ын хий нутагтаа хямд байгаа ч шингэрүүлэх болон тээвэрлэх зардал нь өсөж байгаа тул цаашид бууруулах, хөнгөлөлт үзүүлэх талаар АНУ засгийн газраас анхаарч буй. Европод нийлүүлж буй хийг “эрх чөлөөний хий” (freedom gas) гэж АНУ-ын Эрчим хүчний сайд хий шингэрүүлэх Freeport LNG-ийн төслийн нээлтэнд хэлсэн байна. АНУ-аас нийлүүлж буй хий одоогоор үнэтэй байгаа боловч Европ дахь хийн үнийн спот ханш Нидерландын TTF бирж дээр 10 евро/мегаватт хүрч 20%-иар буурч байна. Үнийн бууралтанд өрсөлдөөнөөс гадна ЕХ хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний хөгжил, цаг уурын хүчин зүйлс, нөөцийн хэмжээ нөлөөлж байна. Европын холбооны улсуудын хувьд байгалийн хийн асуудалд хоёрдмол байр суурьтай болоод байна. Хоолойгоор нийлүүлэгдэж байгаа хямд хийг хэрэглэх, Орос-Герман-Францын хамтарсан “Умард урсгал-2”, Өмнөд болон Зүүн Европт нийлүүлэх “Өмнөд урсгал” (2016 оноос “Түрэг урсгал”)-ын төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа. Нэг талаас ОХУ-ын хямд хийг хэрэглээд сурчихсан, хийн хоолойн дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулчихсан байгаа тул ОХУ-тай ашиг сонирхлоо нэгтгэх стратеги баримталж байна. Нөгөө талаас ОХУ-аас хараат бус байхын тулд уламжлалт түнш болох АНУ-аас байгалийн хий авах гэхээр өндөр үнэтэй, шинэ дэд бүтэц барих өндөр өртөгтэй байдаг. АНУ-ын шахалтыг зөөлрүүлж, Умард урсгал-2 төлийг тууштай дэмжиж байгаа. ХБНГУ-ын удирдлагууд энэ тухай удаа дараа мэдэгдэж байсан, бол 2019 оны 10-р сарын 10-нд эрх баригч намын дарга А. Крамп-Карренбауер байр сууриа илэрхийлсэн байна. “Умард урсгал-2” төслийн бүтээн байгуулалт төгсгөлийн шатандаа орсон боловч Дани улсын мэдлийн тэнгисийн бүсээр гарах зөвшөөрөл саатаад байгаа тул түүнийг нь олгохыг Европын холбооны бусад түншүүд нь “зөвлөж” эхэлсэн байна. Мөн “Дани улс жижиг улсын хувьд амаргүй байдалтай байгаа. Энэ улс бие дааж шийдвэр гаргах чадвартай гэдгээ харуулна гэдэгт найдаж байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол бид нэмэлт зардалтай боловч тойруу замыг сонгоно” хэмээн В. Путин хэлсэн байна. “Умард урсгал-2”, “Түрэг урсгал” хоолой ашиглалтад орсноор ОХУ жилд Балтын тэнгисээр 110 тэрбум м3, Хар тэнгисээр 32 тэрбум шоо метр хий дамжуулах боломжтой болж Украинаар дамжуулахыг зогсоосон ч алдагдлаа нөхөж чадна хэмээн Олон улсын санхүүгийн судалгааны оны лэнгийн (IIF) шинжээчид үзэж байна. Ийнхүү Европын улсууд хийн асуудал дээр ОХУ-тай ашиг сонирхлоо нэгтгэж, АНУ-тай ил, далд сөргөлдөж байна.

Ийнхүү Европын улсууд хийн асуудал дээр ОХУ-тай ашиг сонирхлоо нэгтгэж, АНУ-тай ил, далд сөргөлдөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европыг эрчим хүчний хараат байдалд орж, ОХУ-ын улс төрийн нөлөөнд автах аюултай хэмээн хэлж байсан бол 2019 оны 7-р сарын 31-нд АНУ-ын Сенатын Гадаад харилцааны байнгын хороо хориг арга хэмжээг авах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн байна. АНУ-ын Стратфор судалгааны төвийн шинжээчид хориг арга хэмжээ авсан ч тус төсөл цаашид үргэлжилж хэрэгжих болно хэмээн үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европыг эрчим хүчний хараат байдалд орж, ОХУ-ын улс төрийн нөлөөнд автах аюултай хэмээн хэлж байсан бол 2019 оны 7-р сарын 31-нд АНУ-ын Сенатын Гадаад харилцааны байнгын хороо хориг арга хэмжээг авах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн байна. АНУ-ын Стратфор судалгааны төвийн шинжээчид хориг арга хэмжээ авсан ч тус төсөл цаашид үргэлжилж хэрэгжих болно хэмээн үзэж байна. АНУ-тай “Эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаа, цаашид ч авах хэмжээг нэмэгдүүлэх болно” гэж Европын холбооны Уур амьсгал, эрчим хүчний комиссар Мигэль Ариас Каньете АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перритэй 5 дугаар сарын 2-нд Брюссельд уулзахдаа хэлсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас хараат байдлыг бууруулах, Америкаас ирж буй шингэрүүлсэн хийг импортлох боомтуудад терминал барих, тэдгээрт хүрэх хийн хоолойг татах дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх юм. Шингэрүүлсэн хийг усан онгоцноос буулгах 20 гаруй терминалыг АНУ 50 гаруй тэрбум ам.доллараар ЕХ улсуудад, түүний дотор гол тоглогч болж буй Польш улсад барихаар төлөвлөж, эхнээсээ ашиглалтад орж байна.

/Үргэлжлэл дараагийн дугаарт/

Ашигласан материал:

Геостратегийн сөргөлдөөний “Хоёрдугаар фронт”: Европ-1, 2019-10-04, https://niss.gov.mn/archives/1555
Геостратегийн шилжилт: даяаршлаас дангааршилд, өмнөдөөс умардад 2018-10-25https://niss.gov.mn/archives/936
https://www.reuters.com/article/us-usa-lng/us-lng-grabs-10-market-share-as-january-august-exports-equal-2018-volumes-idUSKCN1VO13W https://www.politico.eu/article/eu-disunity-hampers-efforts-to-block-us-pipeline-sanctions/
http://www.ng.ru/economics/2019-09-26/1_2_7687_nordstream.html
https://www.forbes.com/sites/thebakersinstitute/2019/08/15/us-sanctions-against-nord-stream-2-pipeline-strategic-hit-or-miss/#29c38fae5a75
https://worldview. stratfor.com/article/despite-looming-us-sanctions-nord-stream-2-pipeline-will-likely-proceed.