92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Тагнуулын байгууллагын түүхт 100 жилийн ойг угтах ажлын хүрээнд залуу хойч үед эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх орноо хайрлах, улс, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор “Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дугаар сарын 26-ны өдрүүдэд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

Энэ жилийн уралдаанд 15 аймаг, нийслэлийн 7 дүүргийн 145 ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 456 сурагч эссэ ирүүлсэн. Уралдаан зохион байгуулах комисс ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжид заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэхэд дараах сурагчдын эссэ шагналт байранд шалгарлаа. Үүнд:

“Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт ахлах ангийн сурагчид Та бүхний эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!

УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

НИЙТЭЛСЭН: 2021-12-06 өдөр 16:52:5 цаг           ҮЗСЭН: 92952