92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМГИЙН СҮМ ХИЙДИЙН ТҮҮХ, НОЁД, ТАЙЖ ЛАМ НАРЫН БАРИМТУУД” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ.

ТЕГ-ын Тусгай архив, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран “Хан Хэнтий уулын аймгийн сүм хийдийн түүх, ноёд, тайж лам нарын баримтууд” бүтээлийг хэвлүүлэв.

     

       Тус архиваас Монголын шашны түүх судлалын чухал үе болох 1930-аад оны сүм хийд, лам нарын түүхэнд холбогдох архивын баримтыг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран цувралаар бүтээл болгон нийтийн хүртээл болгож байгаа бөгөөд 10 дахь цуврал нь “Хан Хэнтий уулын аймгийн сүм хийдийн түүх, ноёд, тайж лам нарын баримтууд” бүтээл болж байна.

      Энэ удаагийн цувралын онцлог нь Хан Хэнтий уулын аймаг дахь сүм хийдийн дэлгэрэнгүй түүх, мөн аймгийн ван, гүн, тайж нарын бүртгэл, тайж угсаатай лам нарын бүртгэл зэргийг багтааснаараа эрдэм шинжилгээ судалгаа, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой юм.

НИЙТЭЛСЭН: 2021-09-20 өдөр 16:54:2 цаг           ҮЗСЭН: 83159