“Францад сурсан монгол оюутан, сурагчид 1926-1930 он” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Тусгай архивын ахлах судлаач, доктор Н.Батболд “Францад суралцсан оюутан, сурагчдад холбогдох баримтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Уг хуралд БШУЯ, ШУА, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС, ТЕГ-ын Тусгай архивын эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны үр дүнгээ танилцууллаа.