2021.09.10 - 09.12-ны өдрүүдэд Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дундах буудлагын тэмцээн зохион байгуулагдсан ба Төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий 12 байгууллагын 120 гаруй тамирчид өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд Тагнуулын ерөнхий газрыг төлөөлөн оролцсон Сөрөг тусгай ажиллагааны хэлтсийн албан хаагчид “Гар бууны төрөл”- I байр, “Карбины төрөл”- I байр, “Холимог буудлагын төрөл”- II байр, “Мэргэн буудагчийн хосын төрөл”- III байр, “Мэргэн буудагчийн биатлоны төрөл”- III байр тус тус эзэлсэн ба тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүлж, “Шилжин явах цом”-ын эзэд болов.
Энэхүү тэмцээн Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчний 100, Цагдаагийн байгууллагын 100, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн тэгш ойнууд тохиосон жил зохион байгуулагдсан нь онцлог байв.