92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр зарлигаар түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Ардын Намын Төв хороо, Монгол Ардын Түр Засгийн газрын 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтран хуралдсан хурлаар “Цэргийн хүчин нэмэгдүүлэх бодлого гүйцэтгэх ба тагнуулын явдлыг сайнаар үүсгэн байгуулах” тухай асуудлыг хэлэлцэж, Цэргийн явдлын яамнаа Байлдааны хэлтэс байгуулан, түүний эрхлэн гүйцэтгэх үүргийг “буу зэвсгийн явдлыг эрхлэх, орон байшингийн явдлыг эрхлэх, цэргийн гадаад тагнуулын явдлыг үүсгэн байгуулах, цэргийн газраа сургагч нарыг бэлтгэх, агт ачлагыг бэлтгэх, улсын дотоод байдлыг сэргийлэн хамгаалах явдал” хэмээн зааж, Цэргийн яамны эрхэлсэн түшмэл буюу сайд, Бүх цэргийн жанжинд Д.Сүхбаатар, Байлдааны хэлтсийн эрхэлсэн түшмэлд Лятте, Дайчлах хэлтсийн эрхэлсэн түшмэлд Сумъяа, жинхэнэ албан хаагчдад Беретти, Чойбалсан, Бадам, Эрхэев нарыг томилж байсан түүхтэй.

НИЙТЭЛСЭН: 2021-05-17 өдөр 11:08:5 цаг           ҮЗСЭН: 87015