Үндэсний тагнуулын академиас эрхлэн гаргадаг үндэсний аюулгүй байдал, тагнуул судлалын эрдэм шинжилгээ, судалгаа, онол, арга зүйн улирал тутмын “Тусгаар тогтнол” сэтгүүлийн 2020 оны №1, 2, 3, 4, 2021 оны №1 дугаарууд хэвлэгдэн гарлаа.
2020 оны №1(49) дугаарт “МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос БНМАУ-ыг Варшавын гэрээнд нэгдэн орох тухай шийдвэр гаргасан нь”, ҮАБЗ-ийн Ажлын албатай хамтран гаргасан №2(50) дугаарт “COVID-19 цар тахлын дараах дэлхийн шинэ дэг журмын тухай зарим эргэцүүлэл”, №3(51) дугаарт “Хиймэл оюун ухаан ба ирээдүйн дайн”, Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойд зориулан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивтай хамтран гаргасан №4(52) дугаарт “Чөлөөлөх дайны ялалтад Тагнуулын байгууллага”, Цэргийн тагнуулын газрын 100 жилийн ойд зориулан гаргасан 2021 оны №1(53) дугаарт “Орчин үеийн зэвсэгт мөргөлдөөний шинж чанар, агуулга, хэтийн төлөв” гэх мэт олон сонирхолтой өгүүллүүд нийтлэгджээ.
Тус сэтгүүлийг “Монгол шуудан” компаний хэвлэл захиалгаар дамжуулан захиалан унших боломжтой юм.