92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ДАЛАЙ ЧОЙНХОР ВАНГИЙН ХОШУУНЫ СҮМ ХИЙД, ЛАМ НАРЫН БАРИМТУУД” эмхэтгэл хэвлэгдэв

ТЕГ-ын Тусгай архив,  Бүс нутаг түүх соёлын өвийн судалгааны хүрээлэн хамтран “Далай Чойнхор Вангийн хошууны сүм хийд, лам нарын баримтууд” эмхэтгэлийг хэвлүүлжээ.

Далай Чойнхор Вангийн хүрээ хийд нь ХХ зууны эхээр шашин мөргөл, их номын газар болсон төдийгүй гадаад, дотоодод нэрд гарсан худалдаа, зам харилцааны зангилаа томоохон хийд хотын хэмжээнд хүрч, 80 тохой Богд Зонхов, 44 тохой Майдар бурхан бүтээж халх даяар алдаршиж байжээ.

Энэхүү хүрээ хийдэд шавилан сууж байсан лам нарын бүртгэлийг судалгааны эргэлтэд оруулах нь тус нутгийн түүх, соёлыг дэлгэрүүлэн судлахад чухал хэрэглэгдэхүүн болох юм.

НИЙТЭЛСЭН: 2021-01-29 өдөр 19:11:4 цаг           ҮЗСЭН: 87617