Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Тагнуулын ерөнхий газраас “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2 дахь жилдээ ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулав. Энэ жилийн уралдааныг улсын хэмжээнд цар тахлын хорио цээрийн дэглэм үйлчилж байгаатай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 200 гаруй сургуулийн 355 сурагч бүтээлээ ирүүлснийг хүлээн авч удирдамжид заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу Зохион байгуулах комисс шалгаруулж, байр эзлүүлсэн.
Орчин цагийн Тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр, Тагнуулын ажилтны өдрийн тохиолдуулан уралдаанд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан Нийслэл дэх Монгол Улсын консерваторийн 12а ангийн сурагч Э.Дөлгөөн, Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 12б ангийн сурагч Э.Эрдэнэбат, III байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуулийн 11в ангийн сурагч Ж.Өлзийжаргал, II байр эзэлсэн “Логарифм” дунд сургуулийн 12а ангийн сурагч Д.Мандах-Од, I байр эзэлсэн Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11е ангийн сурагч А.Амаржин нарт шагналыг Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ, Үндэсний тагнуулын академийн захирал, хурандаа Г.Батжаргал нар гардуулан өгөв.