92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох, бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилгоор “Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан билээ.

Энэ удаагийн уралдааныг улсын хэмжээнд  2020 оны 4 дүгээр сарын 17-ноос 5 дугаар сарын 20-ны хооронд зарлаж, цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 200 гаруй сургуулийн 355 сурагч бүтээлээ ирүүлсэн. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжид заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэхэд дараах сурагчдын эссэ шагналт байранд шалгарлаа. Үүнд:

I байр: Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 11е ангийн сурагч Амартүвшингийн Амаржин

II байр: Нийслэлийн “Логарифм” дунд сургуулийн 12а ангийн сурагч Доржтовоогийн Мандах-Од

III байр: Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуулийн 11в ангийн сурагч Жумдааны Өлзийжаргал

Тусгай байр:

  • Хэнтий аймгийн “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Батчулууны Баасанжаргал;
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар дунд сургуулийн 11б ангийн сурагч Энхболдын Хатанбаатар;
  • Говьсүмбэр аймгийн лаборатори 5 дугаар дунд сургуулийн 11б ангийн сурагч Мөнхбаярын Өнөрзаяа.

Шагналт байр:

  • Баян-Өлгий аймгийн “Дарын” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Манарбекийн Айым;
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар дунд сургуулийн 12б ангийн сурагч Энхболдын Гэрэлтуяа;
  • Нийслэл дэх Монгол Улсын консерваторийн 12а ангийн сурагч Энхбаярын Дөлгөөн;
  • Увс аймгийн Улаангом сумын цогцолбор 1 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Гончигсүрэнгийн Маралмаа;
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дунд сургуулийн 10б ангийн сурагч Чойрогийн Туяа;
  • Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийн 12б ангийн сурагч Энх-Оргилын Эрдэнэбат.

Шагналыг “Тагнуулын байгууллагын ажилтны өдөр” буюу 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гардуулна.

Шагналт байранд шалгарсан болон эссэ ирүүлсэн нийт сурагчдад талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

 

УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

НИЙТЭЛСЭН: 2020-06-04 өдөр 14:35:1 цаг           ҮЗСЭН: 7613