Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд тушаалын 11 даргад генерал цол олгосноор Монгол Улсад генерал цолыг анх хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Эдгээр 11 эрхэм хүний дотор тагнуулын байгууллагын анхны генерал Бат-Очирын Шагдаржав хошууч генерал цол шагнагдаж байсан бол түүнээс хойш тус байгууллагаас нийт 31 генерал төрөн гарч улс орныхоо аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт нэгэн насны амьдрал, үйл хэргээ зориулсаар ирсэн.
Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 76 жилийн ой тохиож буй энэ өдөр улсын батлан хамгаалах, тагнуул, онцгой байдал, хууль сахиулах салбараас тодрон гарч бидний бахархал, үлгэр дууриалал болсон Монгол Улсынхаа нийт генералууддаа халуун мэнд хүргэж, ажил, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхний минь үйлс, баатарлаг гавъяа зүтгэл хойч үед тань уламжлагдан улам дэлгэрч байх болтугай.
Тагнуулын байгууллагын хамт олон