92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ГЕНЕРАЛУУД /1944-2019/” ЦОМОГ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

            ТЕГ-ын Тусгай архиваас Тагнуулын байгууллагын 98, Чөлөөлөх дайны ялалтын 75, Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 76 жилийн ойг тохиолдуулан Тагнуулын байгууллагаас төрөн гарсан генералуудын намтар түүх, гэрэл зураг бүхий “Тагнуулын байгууллагын генералууд /1944-2019/” цомгийг бүтээн, хэвлэн гаргалаа.

Энэ бүтээлд Монгол Улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд түүчээлэн зүтгэж ирсэн Тагнуулын байгууллага, түүний эгнээнээс төрөн гарсан 31 генералын амьдрал тэмцлийн түүх, түүхийн торгон агшныг буулгасан ховор сонин баримт, гэрэл зургийг багтаасан нь нэн сонирхолтой хийгээд уг бүтээл  Монголын тагнуулын түүхийн судалгааг нэмэн баяжуулахын сацуу төрийн цэргийн байгууллын тогтолцоонд Тагнуулын байгууллага, түүний эгнээнээс төрөн гарсан генералуудын үлгэрлэл, манлайлал дүүрэн хөдөлмөрлөн зүтгэж ирсэн түүхийг өгүүлнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2020-04-24 өдөр 18:39:5 цаг           ҮЗСЭН: 2204