92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг ажиллагаа явуулж буй гадаадын тусгай албадын үйл ажиллагаа сүүлийн үед эрчимжих хандлагатай байгаа ба ихэвчлэн манай улсын зарим иргэдийн эдийн засгийн эмзэг байдлыг далимдуулан мөнгө төгрөг, шагнал урамшуулал өгч хариуд нь мэдээ, мэдээлэл авах зэргээр үйлдэгдэж байна. Иймд ард, иргэдийг гадаадын тусгай албадын үйл ажиллагаанд өртөхөөс сэрэмжлүүлэх зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “...Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө...” гэсэн хуулийн зохицуулалттай тул тухайн гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг Тагнуулын байгууллагад даруй мэдэгдэж байх нь өөрийгөө болон улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа чухал үйлдэл юм.

 

НИЙТЭЛСЭН: 2020-04-15 өдөр 11:01:4 цаг           ҮЗСЭН: 3328