92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫ ЗЭВСЭГ БУЮУ СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ҮЙЛЧЛЭЛ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Үндэсний тагнуулын академиас судлаач Ц.Насанбатын “Мэдээллийн дайны зэвсэг буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл” хэмээх номыг хэвлэн олон нийтийн хүртээл болгож байна.

Mэдээллийн нэгдсэн орон зай дахь шинэ төрлийн зэвсгийн технологийн хөгжлийн явцад гадаадын цэрэг, тусгай албадын зүгээс “мэдээллийн дайн” явуулах арга зам, арга барилаа улам боловсронгуй болгож сэтгэл зүйн салбарын судалгаа, мэдлэгийг өргөнөөр ашиглах боллоо.

Тухайлбал, объектод шууд чиглэсэн суртал нэвтрүүлгийн оронд нийтийг хамарсан ховс (гипноз), сэтгэцэд нөлөөлөх бусад арга хэрэгслийн тусламжтайгаар хүний бодол санаа, сэтгэцийн байдал, зан төлөвт нууцаар нөлөөлөх хэмжээнд хүрчээ.

Орчин үеийн психотехнологийн гол онцлог нь ухамсрыг алгасан хүний сэтгэхүй, далд ухамсарт нөлөөлдөгт оршино. Үүнээс болж хүмүүс эргэцүүлэх, логик (учир зүйн) дүгнэлт, шийдвэр гаргаж чадахгүй болж, цаашилбал оюун санааны эрх чөлөөгөө алдахад хүрдэг. Үр дагаварт нь хүмүүсийн зан төлөв, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл, эрүүл мэнд гээд бүхий л амьдралын үйл явц бусдын хяналтад орж, хүсэл зоригт захирагдах аюултай болохыг судлаачид анхааруулж байна.

Ингээд эдгээр болон бусад олон асуудлыг хөндсөн уг номыг тус бүтээлийн зохиогч, судлаач Ц.Насанбат “Психотрон зэвсэг буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл. Тусгай албадын нууц төслүүд” номынхоо хоёрдугаар боть болгон уншигч танд толилуулж байгаа юм.


 

НИЙТЭЛСЭН: 2020-03-30 өдөр 14:34:1 цаг           ҮЗСЭН: 2210