92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ТҮҮХЭН ТОВЧООН НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

ТЕГ-ын Тусгай архиваас 1922 онд Дотоодыг хамгаалах газар байгуулагдсан цагаас эхлээд 1990 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар хүртэлх хугацаанд Тагнуулын байгууллагыг удирдаж байсан сайд, дарга нарын хөрөг түүхийг өгүүлсэн “Тагнуулын байгууллагын дарга нарын түүхэн товчоон /1922-1990/” номыг хэвлэн гаргалаа.

1922 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Тагнуулын байгууллагыг нийт 31 дарга, сайд удирдаж байснаас хошууч генерал Ж.Баатар, бригадын генерал Д.Гэрэл нар 2 удаа даргаар томилогдсон байна. Тагнуулын байгууллагын 98 жилийн түүхийн хугацаанд тус байгууллагыг маршал цолтой 1, генерал цолтой 19, гавьяат цолтой 1, докторын зэрэгтэй 2 хүн удирдсан.

Энэ бүтээл тагнуулын түүх судлал хийгээд Монголын тагнуулын байгууллагыг удирдаж байсан төрийн зүтгэлтнүүдийн намтар судлалд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-18 өдөр 15:43:0 цаг           ҮЗСЭН: 1377