Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Үндэсний тагнуулын академитай хамтран “Тусгаар тогтнол” сэтгүүлийн хавсралт болох “Баримт” сэтгүүлийг Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан гаргалаа.
Энэхүү дугаарт Халх голын дайнд тагнуулын байгууллагын гүйцэтгэсэн үүрэг, үйл ажиллагааны түүхийн асуудал болон дайнд оролцсон Монгол Улсын баатар С.Төмөрбаатар, Н.Жамбаа, тагнуулч М.Балдан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Халтар, ахмад дайчин Д.Лувсандаш, А.Саранхүү, Т.Нанзад, Ч.Үл-Олдох, Б.Цэвэгжав нарын дурдатгалуудыг багтаажээ.