ТЕГ-ын Тусгай архиваас Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран тус архивт хадгалагдаж буй Дотоод явдлын яамны Шашны хэрэг эрхлэх газрын сан хөмрөгөөс Дорноговь аймгийн сүм хийд, лам нарын түүхэнд холбогдох баримтыг эмхэтгэн “Дорноговь аймгийн сүм хийдийн баримтууд” номыг хэвлэн гаргалаа.
Тусгай архив Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран Монголын сүм хийдүүдийн түүхэнд холбогдох баримтаар цуврал бүтээл гаргаж буй бөгөөд үүний өмнө “Боржигин сэцэн вангийн хошууны сүм хийдийн баримтууд”, “Төв аймгийн сүм хийд, лам нарын бүртгэл” эмхэтгэлийг эрхлэн гаргасан.
Эдгээр бүтээл нь Монголын шашин соёлын түүх судлалд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.