92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ЕВРОПЫН ХОЛБООНЫ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

Дэлхий даяар улсын онц чухал объектод кибер халдлага хийх явдал аюулгүй байдлын томоохон сорилт болж, тоо хэмжээ, чанарын хувьд улам өсөн нэмэгдэж байна. Халдлага болон хамгаалалтын хил хязгаар бүрхэг болж, кибер халдлагаас хамгаалах чадавхитай гэдэг нь кибер халдлага хийх чадавхийг илэрхийлж эхэллээ. Энэ үйл ажиллагааны талбар болох кибер орон зай “де факто” хил хязгаар байхгүй. Кибер орон зай болон мэдээллийн орон зайд улсын хил болон инститүцийн бүтэц үйлчлэхгүй онцлогтой.

Европын холбооноос 2016 оны 8 дугаар сард Мэдээллийн системийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хүргэх арга хэмжээ”-ний тухай удирдамж батлаж Кибер аюулгүй байдлын бодлого Европын Холбооны (ЕХ) бүх гишүүн орнуудад үйлчилж байгаа. Энэхүү удирдамжинд кибер аюулгүй байдлын үндэсний чадавхийг дээшлүүлж нэг стандартад оруулах, гишүүн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс бүр зайлшгүй авах арга хэмжээний стандартыг тогтоох, онц чухал объектын хамгаалалт хариуцдаг байгууллагууд мэдээллээ өгөх үүрэг хүлээх зэрэг заалт оруулж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлсэн. Тус удирдамжийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилгоор уялдуулан зохицуулах үүрэгтэй 2 механизмыг бий болгосон, нэг нь гишүүн орнуудын стратегийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог дэмжиж, нөгөөх нь кибер халдлагад хариу үйлдэл үзүүлэх багуудын нэгдсэн сүлжээ байгуулах-ыг үүрэг болгосон.Кибер аюулгүй байдлын бодлого нь энэхүү удирдамжаас гадна 2013 оны Кибер аюулгүй байдлын стратеги, 2015 оны Нэгдсэн тоон зах зээлийн стратеги хэмээх 2 баримт бичигт тулгуурладаг. Түүнчлэн 2015 оны Европын аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай болон 2016 онд гарсан Хосмог аюулаас сэргийлэх тухай мэдэгдлүүд мөн хамаарна.

Бүтцийн хувьд кибер аюулгүй байдлыг Европын Зөвлөлийн олон салбар дамнасан нэгжүүд хариуцдаг, эдгээрийн хөндлөн удирдлагын тогтолцоог кибер асуудал эрхэлсэн ажлын бүлэг хариуцдаг байна. Хямралт нөхцөл байдал үүссэн нөхцөлд энэ чиглэл цэрэг, иргэний төдийгүй дотоод, гадаад аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа шаардагддаг.

2013 оны Кибер аюулгүй байдлын стратегийн шинэчилсэн багцыг 2017 онд танилцуулсан, үүнд уян хатан бодлого боловсруулах, кибер гэмт хэргийн эсрэг тэмцэх, кибер батлан хамгаалах тогтолцоо байгуулах, аж үйлдвэр, технологийн нөөц бололцоог хөгжүүлэх, кибер орон зай дахь дипломат стратеги боловсруулах зэргээр кибер аюулгүй байдлыг бодлогын салбарт оруулах зорилтууд багтжээ. Гэсэн хэдий ч кибер гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц дэвшил гарснаас биш кибер гадаад харилцаа, кибер аюулгүй байдлын бодлого зэрэг бодлогын салбарт тунхагласнаас хэтрэхгүй байна. тиймээс Европын Комиссын зүгээс гишүүн орнууддаа батлан хамгаалах сандаа кибер хамгаалалтыг багтаахыг уриалж байна.

2014 оны Кибер хамгаалалтын бодлогын хүрээнд ЕХ гишүүн орнууддаа хандаж кибер хамгаалалтын чадавхиа тодорхойлж, нийтлэг бодлогод тусгасан үүрэг даалгаврыг биелүүлэхийг уриалсан, 2015 оноос эхлэн кибер аюулгүй байдлын асуудлаар НАТО-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж 2016 оны Варшавын тунхаглалаар баталгаажуулсан.

2016 онд Европын Холбооноос Европын Парламент гишүүн орнуудаа Европын Батлан хамгаалах агентлаг болон НАТО-тай хамтран өөр өөрсдийн бие даасан чадавх бүрдүүлэхийг уриалсан байна. Одоогоор Европын Холбоо “Кибер аюулгүй байдлын мэдээллийн нэгдсэн сан”, “Кибер хамгаалалтын чадавхи бий болгох төлөвлөгөө” гэсэн бие даасан  төсөл, НАТО-тай хамтран “Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх чадавхи”, “Аюул заналыг урьдчилан тогтоох олон оролцоот систем” гэсэн  төслүүд хэрэгжүүлж байна.

Кибер аюулгүй байдлын шинэчилсэн стратегид эдгээр бүх санаачилгыг дотоод, гадаад аюулгүй байдлын нөхцөлтэй уялдуулан, нэгдсэн тоон зах зээлийн өгөгдлийн аюулгүй байдалтай нийцүүлэхээр төлөвлөж байна. Мөн энэ стратегид Европын Гадаад харилцааны албаны (External Action Service) гүйцэтгэх үүрэг ролийг нэмэгдүүлэх, кибер дипломат харилцааны хэрэгсэл бий болгох заалтууд орсон. Ингэснээр кибер халдлагыг зэвсэгт халдлагын нэгэн адил үзэж улс төр, санхүү, эрх зүйн хариу арга хэмжээ авах нөхцөл бүрдэх юм. 

НИЙТЭЛСЭН: 2019-12-18 өдөр 14:23:4 цаг           ҮЗСЭН: 1313