92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ОХУ, БНХАУ-2018” сэдэвт судалгааны уламжлалт уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Үндэсний Тагнуулын Академиас “ОХУ, БНХАУ -2018” сэдэвт 11 дэх удаагийн уламжлалт судалгааны уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулсан байна.

Судалгааны уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон бусад байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцсон.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор Д.Шүрхүү  “Хятадын ногоон хөгжлийн бодлогын үзэл баримтлал ба хэрэгжилт”, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн багш, хятад судлаач Б.Анхбаяр “Ши Жинпины хөрш орнуудын бодлогын өөрчлөлт, чиг хандлага”, ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн ахлах багш С.Оюундэлгэр “Худалдааны дайн ба БНХАУ-ын эдийн засгийн хөгжилд гарч буй нөлөө”, БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Очирсүрэн “ОХУ ба ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх байгууллага”, Үндэсний тагнуулын академийн ахлах багш Д.Бадрал “2018 онд ОХУ-ын гадаад бодлогод гарсан өөрчлөлтүүд”, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, доктор С.Энхцэцэг “ОХУ ба Евразийн бүс нутаг дахь эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг хийгдсэн.

Манай хоёр хөршийн гадаад, дотоод бодлого, түүний хэрэгжилт, цаашдын хандлагын талаар  эрдэмтэн судлаачид санал бодлоо илэрхийлж, орос, хятад судлалыг хөгжүүлэх, төрийн болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд эл судалгааны уламжлалт уулзалт бодит хувь нэмэр орууллаа гэж оролцогчид дүгнэсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2019-10-04 өдөр 17:37:4 цаг           ҮЗСЭН: 1161