92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ТӨВ АЙМГИЙН СҮМ ХИЙДИЙН ЛАМ НАРЫН БҮРТГЭЛ” ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран Тусгай архивт хадгалагдаж буй 1932-1938 оны Төв аймгийн сүм хийдийн лам нарын бүртгэлийг эмхэтгэн гаргалаа.

Уг эмхэтгэлд Дотоод явдлын яамны Шашны хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны явцад үүсч бий болсон Төв аймгийн 35 сумын 8400 гаруй лам нарын бүртгэл, Төв аймгийн сүм хийдийн газрын зургийг багтаажээ. Мөн судлаачид Төв аймгийн лам нарын бүртгэлийг бүрэн гаргах үүднээс Төв аймгийн засаг захиргааны бүтцийг 1931 оны байдлаар хамруулан гаргажээ.

НИЙТЭЛСЭН: 2019-09-30 өдөр 10:20:0 цаг           ҮЗСЭН: 980