92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ЫН ТӨВ АЙМАГ ДАХЬ ХЭЛТЭС ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Тагнуулын ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтсийн шинэ байрны нээлт 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ТЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Энхсүх, Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат болон аймгийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Дотоодыг хамгаалах газраас орон нутаг дахь албадыг 1925 оноос байгуулж эхэлсэн бөгөөд ДХГ-ын Төв аймаг дахь нэгжийг анх Богд хан уулын анги нэртэйгээр байгуулжээ. Тус анги нь 1925-1931 он хүртэлх хугацаанд одоогийн Төв аймгийн Лүн суманд байрлаж байгаад Дотоод явдлын яамны сайдын 1942 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 154 дүгээр тушаалаар хэлтэс болон зохион байгуулагдаж, албаны байр нь аймгийн төв Зуунмод хотод шилжсэн түүхтэй.

Тагнуулын ерөнхий газраас орон нутаг дахь салбар, нэгжүүдээ бэхжүүлэх, албан хаагчдынхаа ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү бодлогын хүрээнд албаны шинэ байрыг ийнхүү барьж ашиглалтад оруулсан байна.

Төв аймаг дахь хэлтсийн Лүн суманд байрлаж байсан анхны байр. 1925 он

1992-2019 онд байрлаж байсан байр. Зуунмод хот

Шинээр баригдсан байр

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-27 өдөр 17:40:2 цаг           ҮЗСЭН: 1958