1939 оны Халх голын дайныг ялалтад хүрэхэд гүйцэтгэсэн үүрэг, гавьяа зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 149 дүгээр зарлигаар ТЕГ-ын Дорнод аймаг дахь газрыг “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнав.
“Цэргийн гавьяаны одон” гардуулах ёслолын арга хэмжээ Дорнод аймгийн Хэрлэн сумын “Тусгаар тогтнол”-ын талбайд 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр болж, одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгальмаа, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын бодлогын зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, Төрийн цэргийн асуудал хариуцсан ахлах референт, бригадын генерал Ч.Сайнтөр, Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах референт С.Мөнхбаяр нар гардуулав.
Арга хэмжээнд ТЕГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн зарим гишүүн, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон аймгийн хууль, хүчний байгууллагын удирдлагууд, ахмад ажилтнууд оролцов.
Энэ үеэр маршал Х.Чойбалсангийн нэрэмжит хилийн 0132 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын бие бүрэлдэхүүнээс ёслолын жагсаал үйлдэж, хүндэтгэл үзүүлэв.