92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Халх голын дайны 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

       Халхын голын дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Японы Монгол судлалын холбоо, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгээс хамтран “Халхын голын байлдааны 80 жил: Түүх, дурдатгал ба сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Японы хөгжлийн төвд зохион байгууллаа.

        Тус хуралд ОХУ, Япон, БНХАУ, БНСУ-ын 20 гаруй эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүнг хэлэлцүүлсэн бөгөөд ТЕГ-ын Тусгай архиваас доктор Б.Эрдэнэбилэг “Халхын голын дайны түүхэнд холбогдох Манжуурын хэлэлцээрийг нэхэн судлах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-09-05 өдөр 18:01:0 цаг           ҮЗСЭН: 912