92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ХАЛХ ГОЛЫН ДАЙН - 80 ЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО

            Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Халх голын дайн-80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 8 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Халхгол сумын Ялалт музейгээс хамтран зохион байгууллаа.

    Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Хэл, зохиолын хүрээлэн, ОХУ-ын Өвөр байгалийн Улсын Их Сургууль, Архивын ерөнхий газар, Батлан хамгаалах яамны Төв архив, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монгол цэргийн музей, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

           Эрдэм шинжилгээний хуралд “Халх голын дайны үеийн цэргийн сэтгэл зүйн хангалтын туршлага, сургамж”, “Халх голын дайны фронтоос шүүхэд шилжигсэд”, “Халх голын дайны түүх ба ерөнхий боловсролын сургалтын агуулгын шинжилгээ” зэрэг 20 шахам эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэв.

                   Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын ахлах судлаач, ахмад Н.Батболд тус хуралд “Халх голын дайнд монголын тагнуулчдын гүйцэтгэсэн үүргийг нэхэн тодруулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, тагнуулын байгууллагаас 1935 оны Манжуурын хэлэлцээрийн үед Халх голын талаар япончуудын баримталж байсан бодлого, үйл ажиллагааг олзлон Засгийн газарт мэдэгдэж байсан зэрэг олон сонирхолтой баримтуудыг танилцууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-08-20 өдөр 12:47:2 цаг           ҮЗСЭН: 1302