Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд хүүхэд, залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллагын оруулсан хувь нэмрийг таниулах зорилгоор "Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 31-ний хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, дүнг Тагнуулын ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн. Уралдаанд нийт 74 сургуулийн 213 сурагч оролцож, түүнээс эхний 12 байрыг шалгаруулсан.
Байр эзэлсэн сурагчдад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 97 жилийн ой, Тагнуулын байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан шагнал гардууллаа.
Тусгай байранд
Шагналт байранд
Шагнагдсан сурагчдад баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Тэргүүн байр эзэлсэн эссэг дараах холбоосоор орж сонирхоно уу.
Эрхэм баян эрдэм ном дэлгэртүгэй.