92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ДЭРГЭДЭХ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ АНХНЫ ДОКТОРОО ӨЛГИЙДӨН АВЛАА
  Цэргийн гавьяаны одонт Үндэсний тагнуулын академийн дэргэд 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Аюулгүй байдал судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг байгуулсан. 

   Тус зөвлөлийн даргаар доктор, дэд профессор Д.Авирмэд, орлогч даргаар  доктор,  профессор Д.Тунгалаг, Нарийн бичгийн даргаар доктор, дэд профессор Н.Баатархуяг нар ажиллаж байгаа бөгөөд гишүүнээр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, гавьяат хуульч, академич, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл, гавьяат хуульч, доктор, профессор М.Цогтоо, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Р.Болд нарын Монгол Улсын нэр хүндтэй эрдэмтэд ажиллаж байна.

Тус зөвлөл 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр докторант Ринчиннямын Амаржаргалын докторын зэрэг горилсон “Эдийн засгийн аюулгүй байдал” сэдэвт бүтээлийг хэлэлцэж, хамгаалуулах Зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор анхны доктороо өлгийдөн авлаа.

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, бэлтгэл ахмад, доктор Ринчиннямын Амаржаргал нь:

-ОХУ-ын Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг 1982 онд эдийн засагч мэргэжилээр төгссөн;

-Британийн Зөвлөлөөс олгодог Чевнингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994-1995 онд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан;

-Улмаар 2018 оноос Үндэсний тагнуулын академийн аюулгүй байдал судлалын докторантурт экстернатаар элсэн суралцаж, төгссөн.

Түүний эрдмийн зэрэг горилсон судалгааны ажил нь Монгол Улсад эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойшхи үйл явцыг дүгнэн шинжилсэн, улс орны хөгжлийн стратегийг тодорхойлох, үндэсний аюулгүй байдал, тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой  асуудлыг хөндсөн, цаг үеэ олсон бүтээл байлаа.

Эрхэм доктор Ринчиннямын Амаржаргалын цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт хүсье.

Номын цагаан буян ивээх болтугай.

НИЙТЭЛСЭН: 2019-06-28 өдөр 20:23:0 цаг           ҮЗСЭН: 1156