92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“НИСЭХ БУУДЛЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛЭЭР ЗАНАЛХИЙЛЭХ ҮЙЛДЛИЙН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ОНЦГОЙ БАЙДЛЫН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЛОО

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл болон Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Нисэх буудлын барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлсэн үйлдлийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт онцгой байдлын бүрэн хэмжээний дасгал сургуулилт 2019.06.19-ний өдөр Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудалд амжилттай зохион байгуулагдлаа.  

Уг дасгал сургуулилт нь барилга байгууламжийг тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслээр заналхийлсэн үед ТТАЗЗ-д төлөөлөлтэй байгууллагууд болон Иргэний нисэхийн харъяа байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, харилцан хамтын ажиллагааг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдмэл удирдлагаар хангах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, холбогдох албан хаагчдыг сургаж дадлагажуулах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход чиглэсэн болно.

Дасгал сургуулилтад Тагнуулын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар,  Нисэх буудлуудын удирдах газар, Дорнод аймгийн ЗДТГ болон бусад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, “Чойбалсан”, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь аймгийн нисэх буудлын төлөөлөл бүхий нийт 17 байгууллагын 218 албан хаагч хамрагдсан.

НИЙТЭЛСЭН: 2019-06-26 өдөр 16:06:4 цаг           ҮЗСЭН: 1118