2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай ойлголт” сэдвээр 2 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтад Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, хорооны нийгмийн ажилтан, төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтэн зэрэг 60 гаруй албан тушаалтан хамрагдлаа.