92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

 

Үндэсний тагнуулын академийн “аюулгүй байдал” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2019-2020 оны хичээлийн жилд элсэлт авахаар шийдвэрлэсэн бөгөөд элсэхийг хүссэн иргэдийн бүртгэл явагдаж байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

Нийтлэг шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. Бүрэн дунд боловсролтой;
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2017 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 560 ба түүнээс дээш оноо авсан байх;
  4. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх.

 

Тусгай шаардлага:

  1. 17-22 хүртэл настай, биеийн өндөр эмэгтэй 165 см-ээс дээш, эрэгтэй 170 см-ээс дээш;
  2. Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  3. Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх;
  4. Ял шийтгэгдэж байгаагүй;
  5. Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй;
  6. Нэмэлт шалгалтад тэнцсэн байх;
  7. Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

Бүрдүүлэх материал

  1. Өөрийн гараар бичсэн ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичнэ/;
  2. Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
  5. Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэр/нөхөр-ийн намтар/;
  6. Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
  7. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
  8. Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  9. ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
  10. Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  11. Эссэ /”Аюулгүй байдал” мэргэжлээр суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2019 оны 6 дугаар сарын 24-ний дотор өөрийн биеэр авчирч өгнө. Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно.

Шаардлага, шалгуур хангасан элсэхийг хүссэн иргэдээс авах шалгалтын хуваарийг жич зарлана.

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС

НИЙТЭЛСЭН: 2019-06-12 өдөр 10:44:4 цаг           ҮЗСЭН: 849