Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд, залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилгоор "Эх оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2022 он хүртэл жил бүр зохион явуулахаар төлөвлөсөн.
Үүний дагуу энэ удаагийн уралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 31-ний хооронд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд уралдаанд 213 сурагчид эссэ бичиж ирүүлснээс шагналт байранд шалгарсан сурагчдыг танилцуулж байна. Үүнд:
Тусгай байранд:
Шагналт байранд:
Шагналыг “Тагнуулын байгууллагын ажилтны өдөр” буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын төв байранд гардуулна.
Шагналт байр эзэлсэн сурагчдад баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн ялдамд эссэ бичиж ирүүлсэн нийт сурагчдад талархал илэрхийлье.