92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Цахим хэрэглээний цар хүрээ өсөн нэмэгдэж байгаа өнөө цаг үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг мөн бөгөөд тулгамдсан асуудлын нэг болоод байна.

     Иймд Тагнуулын ерөнхий газраас “Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг тогтмол явуулж, урьдчилан сэргийлэх нийтлэг арга хэмжээ авч ирсэн. Энэ удаад Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын орон нутгийн газар, хэлтэстэй хамтран тус аймагт анх удаа амжилттай зохион байгууллаа.

 

        Сургалтад тус аймгийн төрийн ба төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн нийт 60 гаруй ажилтнууд хамрагдсан ба тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын цахим мэдээлэл болон сүлжээний аюулгүй байдлыг хангах, мэдээлэл технологийн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, иргэдийг цахим орчны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр цаг үеэ олсон, тулгамдаж буй олон асуудлуудыг хөндсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-07 өдөр 19:37:1 цаг           ҮЗСЭН: 1116