92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“МАРШ, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

         Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн 2019 оны 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж өндөрлөв.

     Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, төрийн цэргийн болон тагнуул, хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

       

        Тэмцээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах 8 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин, алба хаагч оролцож цэргийн бэлтгэл сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвараа сорьсон юм.

        Тус тэмцээн нь 2005 оноос 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газрын баг бүрэлдэхүүн 2007 оноос тасралтгүй оролцож, эрэгтэй салаа 2007, 2013, 2017, 2019 онуудад хүрэл медаль, эмэгтэй тасаг 2019 онд шагналт байр эзэлсэн амжилтыг тус тус үзүүлжээ.

НИЙТЭЛСЭН: 2019-06-07 өдөр 18:01:2 цаг           ҮЗСЭН: 1075